Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак Арабын Нэгдсэн Эмирт улс орохоор онгоцонд явахдаа сэтгүүлчдэд ийнхүү мэдэгджээ. Манай улс төрийн тоймч Виктор Еникеев тайлбарлахдаа, Египетийн ерөнхийлөгчийн мэдэгдлийг шуугиан тарьсан гэж хэлэх аргагүй юм. Тэрээр анх Саддам Хусейны дэглэмийн эсрэг байлдааны ажиллагаа явуулах АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн шийдвэрийг дэмжиж байсан билээ. Иракт америкийн цэргийг байлгахыг тэрээр анх дэмжиж, энэ орны талаар явуулж байгаа Цагаан ордны бараг бүх бодлогыг сайшааж байсан юм. АНУ-ын цэрэг Иракаас гарвал эмх замбараагүй байдал тогтож, цус урсгасан тэмцэл үргэлжилнэ хэмээн Мубарак хэлж байсан. Харин одоо тэрээр Иракт америкийн болон гадаадын цэрэг байгаа нь бүс нутгийн тогтворгүй байдалд нөлөөлж байна гэжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс террористууд Иракийг зорьж, бүс нутгийн улс орнуудын аюулгүй байдал, тогтовртой байдалд заналхийлж байна хэмээн египетийн удирдагч нэмж хэллээ. Энэ мэдээлэл үнэн эсэхэд эргэлзэх хэрэггүй юм. Учир нь энэ мэдээллийг ерөнхийлөгчийг дагалдаж явсан сэтгүүлчид египетийн мэдээллийн тэргүүлэх агентлаг МЕНА дамжуулсан юм. Иракт АНУ-ын цэрэг байх тухайд байр сууриа өөрчилсөн шалтгаанаа египетийн удирдагч өөрөө хэлсэн бол ойлгомжтой байх байсан. Хамгийн гол зүйл нь тодорхой. энэ орны үндэсний асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх нь зохимжгүй болохыг Иракийн дайны дараах жилүүд харууллаа. Тэнд өдөр бүр террорист ажиллагаа болж, ирак, америк, гадаадын бусад орны цэргийнхний амийг авч одож байна. “Аль-Каида” олон улсын террорист гэмт бүлгийн гишүүд ихэнх террорист ажиллагааг үйлдэж байна. АНУ-ын батлан хамгаалахыг сайд Роберт Гейтс таслан зогсоосон гэж хэлж байгаа тэр алан хядах ажиллагааг тус бүлгийнхэн үйлдэж байна. Иракт явуулж байгаа Вашингтоны бодлого буруу болохыг олон оронд Америкт ч гэсэн ярьж байна. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси сайхан энэ тухай дахин мэдэгдсэн билээ. Арабын орнуудын лиг Иракаас америкийн цэргийг гаргах байр суурьтай байсан. Ерөнхийлөгч Мубарак Цагаан ордныг шүүмжлэгчдийн эгнээнд шилжсэн нь АНУ-ын Иракт явуулж буй бодлогыг дэмжигч цөөн хэдэн орон живж буй хөлгөө орхих цаг болсны дохио байж болох юм. Хөлөг онгоц цааш аялахад хуруу дарам сар үлдлээ. Ерөнхийлөгч Ж.Бушийн бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусч байгаа юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>