“Шинээр зэвсэглэллээр хөөцөлдөж эхлэв үү?” ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Орос улсын Төрийн зөвлөлийн хуралдааны үеэр хэлсэн үгтэй холбогдуулан өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ийм гарчигтай нийтлэл гарчээ. Баашлахгүй бол шинээр зэвсэглэллээр хөөцөлдөж эхэлсэн. В.Путин үүнд харамсаж байгаагаа илэрхийлсэн. “Энэ бүхэн биднээс шалтгаалаагүй, бид үүнийг эхлүүлээгүй” гэж тэрээр хэллээ. Энэ нь үнэхээр тйим юм. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш олон улсын ашиг сонирхлын тэнцвэрт тулгуурласан “дэлхийн шинэ журам” эхлүүлэхээ нэгэн үе зарлаж байсан. Харин бодит амьдрал дээр тэр нь хэрэгжсэнгүй. АНУ 1972 онд байгуулсан пуужингийн довтолгооноос хамгаалах системийн гэрээнээс нэг талыг барин гарсан юм. НАТО Оросын хилд дөхөж очлоо. Хэдийгээр өрнөдийн нэрд гарсан улс төрчид ийм юм болохгүй гэж Москвад баталж байсан ч, талаар боллоо. Орос улс Куба, Вьетнам дахь цэргийн баазаа татан буулгасан бол АНУ эсрэгээр Болгар, Румынд цэргийн баазаа байгууллаа. Үүгээр ч зогсохгүй оросын эсэргүүцлийг үл тоомсорлон Чех, Польшид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулахаар шийдвэрлэсэн. Өнөөгийн байдлаар АНУ 2005 оны 3-р сард баталсан цөмийн хамтарсан ажиллагааны номлолыг санхүүжүүлэхэд асар их хөрөнгө гаргаж байна. Ердийн болон атомын цэнэгтэй хосолсон цохилт өгөх зориулалттай юм. Үүнээс гадна АНУ дэлхийн ойролцоох сансрын уудмыг цэрэгжүүлж, сэжигтэй байж болзошгүй сансрын дурын аппаратыг устгах эрх олж авсныг сануулах нь зүйтэй. Тойрог замд лазер зэвсэг бүхий 12 тавцан байрлуулахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл тараад байна. Пуужингийн довтолгооноос хамгаалах америкийн дэлхийг хамарсан систем бүтээж байна. Цэргийн бэлтгэл ажлын жагсаалт энэ мэтчилэн үргэлжилнэ. Энэ тохиолдолд Орос улс зохих ёсоор ажиллах шаардлагатай. “Шинэ уриа, аюул заналд ямагт хариулт байна” гэж В.Путин Төрийн Зөвлөлд үг хэлэхдээ тэмдэглэсэн юм. Чанарын үзүүлэлтээр бусад орныхоос дутахгүй харин даваж гарах шинэ төрлийн зэвсгийг Орос улс ойрын жилүүдэд бүтээнэ. Оросын зэвсэгт хүчин зэвсгийн салбарт хувьсгал хийх био, нано, мэдээлэл технологийн салбарын сүүлийн үеийн бүтээлээр зэвсэглэллээ өргөжүүлнэ. Москва дараах арга хэмжээг зайлшгүй хийх шаардлагатай гэж тэмдэглэж байна. Тухайлбал дэлхийн болон интеграцчлалын үйл явц, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, дээд зэргийн технологийг хөгжүүлэх, эдгээрийг өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх зэрэг юм. “Энэ бүхэн манай стратегийн зорилтод нийцэж байгаа” гэж В.Путин Төрийн Зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>