Foto www.freewebs.comЭрхэм анд нөхөд өө ! «Оросын дуу хоолой» радиогийн монгол хэлний редакцийн хамт олон та бүхэнд Сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Улиран одож буй онд орос-монголын харилцаа олон салбарт мэдэгдэхүйц идэвхжсэнийг бид сэтгэл хангалуун тэмдэглэж байна. Энэ харилцаа манай хоёр орны ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө эгнэгт үргэлжилнэ гэж найдаж байна. 
Шинээр гарч байгаа шар хулгана жилдээ 
айл хотлоороо амар амгалан, 
түмэн олноороо түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье!

<сонсох>