Орос, Хятад, Энэтхэг улсыг банк, санхүүгийн Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц болон Япон зэрэг “их долоо” бүлэгт өргөн хүрээнд нэгтгэх шаардлагатай байгаа тухай Засгийн газрын дэд сайд Алексей Кудрин даваа гаригт японы “Никкей ” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэллээ. Орос улс “Их наймын ” бүлэгт бүрэн эрхт гишүүний хувиар 10 жил оролцож байна. Үүний зэрэгцээ сангийн сайд, төв банкны тэргүүн, тэдний түншүүд өнгөрсөн зууны тогтсон ойлголтоос татгалзаагүй бөгөөд зөвхөн “долоогийн ” хэлбэрээр уулзахыг илүүд үзэж байна. Орос улсыг зөвхөн өргөн хүрээтэй хуралдаанд урьдаг. Хэрэв санхүүгийн “их долоо” Орос, Хятад, Энэтхэг, Бразиль улстай цаашид бүрэн эрхт гишүүний хувиар харилцахаас тойрсоор байвал дэлхийн эдийн засагт нөлөөгөө алдаж болохыг Засгийн газрын дэд сайд Алексей Кудрин хэллээ.Эдгээр орны зах зээл сүүлийн жилүүдэд нилээд эрчимтэй хөгжиж байна. Москвад саяхан болсон олон улсын форумын үеэр Алексей Кудрин үүнд анхаарал хандуулжээ. Тэр хэлэхдээ: «Оросын эдийн засаг томоохон төдийгүй, дэлхийн тэргүүлэх хурдан хөгжиж буй эдийн засаг юм. Оросын эдийн засаг дэлхийд эзлэх байр сууриа өөрчилж байгаа нь гарцаагүй. Сүүлийн 17 жилд хөгжиж буй эдийн засаг дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээгээ 10 хувиар ахиулсан бол хөгжингүй эдийн засаг 10 хувиа алджээ. Сүүлийн 5 жилд л гэхэд Европын Холбооны дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ 5 хувиар буурсан байна. Ойрын 10 жил Хятад зэрэг орны эдийн засаг АНУ-ын эдийн засгийн хэмжээнээс давж гарна. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг орнууд дэлхийн тэргүүлэх “их наймд” багтах ёстой гэж Алексей Кудрин үзэж байна.Энэ бүх өөрчлөлтийг харгалзан ойрын үеэд “их наймыг” 13-14 гишүүн оронтой болгож өөрчлөх шаардлагтай гэж ОХУ-ын Засгийн газрын дэд сайд хэллээ. Олон улсын валютын сан дэлхийн санхүүгийн урсгалын талаар шийдвэр гаргахдаа Орос зэрэг хөгжиж байгаа орнуудын үүргийг нэмэгдүүлэх ёстой гэж Москва үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>