Foto: http://cursorinfo.co.il/newsОйн өдрүүдэд зохион арга хэмжээний талаар Хабаровскийн хязгаарын захирагч Виктор Ишаевтай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе. Тэрээр Төрийн Думын дарга Борис Грызлов болон төр засгийн бусад хүнтэй Москвад уулзаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ:
Манай хязгаарын 70 жилийн ойг тохиолдуулан эдийн засгийн ээлжит форумыг Хабаровскт зохион явуулах асуудлыг бид хэлэлцсэн юм. Алс дорнодод тулгарч байгаа асуудлыг Орос оронд мэдүүлэхийн тулд тус хязгаарын хүн амыг өсгөх асуудлыг чуулганы үеэр хэлэлцэнэ. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд дээрх арга хэмжээг зохион байгуулж байна. Форумыг 9-р сарын сүүлийн 10 хоногт зохион явуулахаар тохиролцлоо. Харин 2-р сарын сүүлд бид “Орос улс урагшаа!”бүс нутгийн инновацийн форумыг зохион явуулж, ололт амжилтаа үзүүлнэ.
“Орос улс урагшаа!” өнөөгийн уриа Хабаровскийн хязгаартай шууд холбоотой гэж захирагч Ишаев үзэж байна. Тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа, Орос орныг үнэхээр урагш ахиулж байгаа бүс нутгийн шинэ төслийг танилцуулав.
Хабаровскийн хязгаарт олон инновацийг нэвтрүүлсэн. Шинжлэх ухаан, техникийн дэвшилтэд технологи бүхий, мөн онцгой бүтээгдэхүүн өрсөлдөх чадвартай байна. Хабаровскийн хязгаарт энэ чиглэллээр ажилладаг байгууллага хангалттай олон бий. Эдгээр байгууллага өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтын болон инновацийн 50 орчим төсөл хэрэгжүүлдэг байна. Сүүлийн 3 жил 52 төрслийн шинэ бүтээгдэхүүн эзэмшжээ. Амур дахь Комсомол нисэх онгоц аж үйлдвэрийн нэгдэл “Супержет-100” иргэний 30 нисэх онгоцыг 2009 онд анх үйлдвэрлэнэ. Хабаровскийн хөлөг онгоцны үйлдвэр сүүлийн үед “Мурена” зөөлөвчтэй гурван хөнгөн онгоц бүтээж, Орос улсын тэнгисийн цэргийн флотод тэнгисийн шинэ чиргүүл онгоц бүтээж, үйлдвэрлэллээ шинэчилж байгаа болохоор 1000 тонн усан түрцтэй хөлөг үйлдвэрлэх боломжтой. “Дальнергомаш” үйлдвэр хийн хоолой, хөөрөг, хийн шахуурга, дээд зэргийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрчилгээ авсан юм. Гэрчилгээтэй болсноор үйлдвэр экспортоо 10 дахин нэмжээ. Тус үйлдвэр өнөө үед ТУХН-ийн орнууд, Ази, зүүн Европын зах зээлийг эрчимтэй эзэмшиж байна. Хабаровскийн хязгаарт инновацийн төсөл хэрэгжүүлж байгаа олон арван байгууллагыг хэлж болно. Мэдээж хэрэг тэд “Орос улс урагшаа!” бүс нутгийн инновацийн форумд оролцоно.
Хабаровскийн хязгаар байгуулагдсаны 70 жилийн ой, Хабаровск хот байгуулагдсаны 150 жиллийн ойг тохиолдуулан нийгмийн салбарт олон ажил хийж байна. Энэ зорилгоор 50 орчим объектыг ашиглалтад өгнө. Хабаровскийн хязгаарын захирагч Ишаев ярьж байна:
Николаеваас Амур хүртэл үргэлжлэх хийн хоолойг тавих барилгын ажлыг дуусгах ёстой юм. Бид энэ хийн хоолойг заавал ч үгүй барина. Барилгын ажил нүсэр ч, санхүүгийн дэмжлэг бий. Дараа нь бид Бычих тосгон хүртэл хийн хоолой барих ажлаа мөн дуусгана. Хоёр хийн хоолой 34 км урттай байна. Тус хязгаарын тосгоныг цахилгаанаар хангах их ажлыг бид бас гүйцэтгэх ёстой. дизель цахилгаан үүсгүүрээс бус гол шугамын цахилгаан замаас хүн амыг цахилгаанаар хангахын тулд цахилгаан сүлжээ, дэд станц барих ажлаа үргэлжлүүлж байна. Орон сууцны барилган ажил 2 дахин нэмэгджээ.
Эрүүлийг хамгаалах салбарын тухайд Хабаровск болон Комсомольск-на-Амурт оношилгооны хоёр төв байгуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн эх барих төвийг барина. Алс Дорнодод хамгийн томд орох зүрх судасны тавийг энэ оны хавраас Хабаровскт барьж эхэлнэ. Улсын болон тус хязгаарын төсвөөс барилгын ажлыг санхүүжүүлнэ. Улсын төсвөөс 2,3 тэрбум гаруй рублийн хөрөнгө оруулна. Хабаровскийн хязгаарын төсвөөр харилцаа холбоо, барилгын суурийг барьжээ. Төвийг 10-р сард нээнэ.
Нэг үгээр Хабаровскийн хязгаар байгуулагдсаны 70 жилийн ой, Хабаровск хот байгуулагдсаны 150 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажил ид явагдаж байна гэж эцэст нь Хабаровскийн хязгаарын захирагч Ишаев хэллээ.

Орчуулагч Г. Нарангарав