Одоогоор оросын 135 мянга гаруй хүн шинэ үеийн баримт бичгийг авчээ. Москва, Санкт-Петербург, Калининград зэрэг гурван гол бүст 2006 оны сүүлээр энэ баримт бичгийг олгож эхэлжээ. Оросын бүх бүс нутагт 1-р сараас био хэмжээс бүхий гадаад паспорт авч болно.
Гаднаас нь харахад шинэ паспорт хуучнаасаа ялгагдах юм байхгүй. Паспортын хавтсан дээр ОХУ-ын хөх ногоон өнгийн сүлд байна. Харин дотор нь бичил чип бүхий хуванцар хуудас байна. Тэнд паспорт эзэмшигчийн овог, нэр, төрсөн он сар өдөр, паспортын хүчинтэй байх хугацаа зэрэг мэдээллийг оруулсан байна.
Био хэмжээсийн тодорхойлолтын хувиар онцгой аргаар тэмдэглэсэн тоот гэрэл зургийг ашигладаг аж. Хийх арга нь их хүнд болохоор шинэ төрлийн паспортыг дууриалган хийх бараг боломжгүй гэж ОХУ-ын Цагаачлалын албаны орлогч захирал Михаил Тюркин ярьж байна.
Шинэ үеийн паспорт тоот гэрэл зурагтай. Паспортонд хар цагаан өнгийн зураг байна. Лазер сийлбэрээр гэрэл зургийг хийсэн болохоор маш үнэтэй туссан. Хэрэв өнгөт гэрэл зураг оруулсан бол паспортын үнэ хоёр дахин нэмэгдэх байсан. Хилийн албаны ажилтан мэдээлэл бүхий чипийг уншуулахад дэлгэцэн дээр өнгөт зураг гарч ирнэ. Хуванцар хуудсанд иргэний гарын үсгийг тодорхой аргаар тодорхой хэсэгт оруулдаг. Энэ нь био хэмжээс бүхий тодорхойлолт биш ч, паспортыг улам найдвартай хамгаалж байгаа юм.
Био хэмжээс бүхий паспортод одоогоор хурууны хээг оруулахгүй. Гэхдээ био хэмжээс бүхий нэмэлт үзүүлэлтийг ойрын хугацаанд нэвтрүүлэхэд техникийн хувьд бэлэн байгаа. Гэж Михаил Тюркин хэлэв.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Орос улсад био хэмжээс бүхий паспорт нэвтрүүлж байна. Хууль бус цагаачлал, олон улсын терроризмтай тэмцэх өөр нэг арга юм. Шинэ паспортыг нэвтрүүлснээр хил давахад оросын иргэдэд илүү таатай нөхцөл бүрдүүлж, гадаадын цагаачлал болон хилийн албаныхан оросын бичиг баримт, эзэмшигчид нь итгэх итгэл нэмэгдэнэ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>