Оросын үнэт цаасны ханш сүүлийн жилүүдэд байгаагүйгээр унаж байна. Дэлхийн санхүүгийн биржийн энэ уналт Оросын эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулахгүй гэдэгт шинжээчид санал нэг байна. Манай тоймч Константин Гарибов тайлбарлахдаа,
Азид тэргүүлэх компанийн үнэт цаас 2005 оны 10-р сард тэмдэглэсэн хамгийн доод үзүүлэлт хүртэл уналаа. Экспортын бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд гаргадаг орны компаниуд нилээд хохирлоо. Тухайлбал Япон, өмнөд Солонгос, Хятад, Малайзи дахь америкийн түншүүд юм. Европын Холбооны орнуудын санхүүгийн зах зээлийн үнэт цаасны ханш 2001 оны 9-р сарын 11-нд АНУ-д болсон алан хядах ажиллагаанаас хойш хамгийн бага үзүүлэлттэй байгаа юм. АНУ-ын унаж байгаа эдийн засгийг дэмжих Ерөнхийлөгч Жорж Бушийн баасан гаригт хэлсэн шуурхай багц арга хэмжээ нь дэлхийн санхүүгийн зах зээлийг тайвшруулах бус түгшээлээ. Америкийн эдийн засаг унаж байгаа талаар хөрөнгө оруулагчдын болгоомжлол АНУ-ын одоогийн засаг захиргаа хямралыг зохицуулж чадахгүй гэдэгт үл итгэж байгаагаар улам бататгагдлаа.
Оросын санхүүгийн зах зээлийн үнэт цаасны ханш 9-р сарын түвшинд дөхөж очоод байна. Энэ үзэгдлийг бүхэлд нь урьдчилан хэлж болохоор байсан гэж Оросын банкуудын холбооны ерөнхийлөгч Гарегин Тосунян ярьж байна.
Бид дэлхийн зах зээлийн хэсэг тиймээс энэ байдал манай зах зээлийн байдалд нөлөөлж байна. Нөгөө талаас дэлхийн санхүүгийн зах зээлийн үймээн их хөнөөлтэй юм. Дэлхийн санхүүгийн зах зээл бүхэлдээ унавал гуравдагч орны зэх зээлээс мөнгөө татаж эхлэх бөгөөд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтай хамгаалхыг чармайна. Оросын санхүүгийн зах зээлийн байдал түр хугацааны орон нутгийн шинжтэй юм. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хэлбэлзэлтэй холбоотой гэж Гарегин Тосунян үзэж байна.
Оросын санхүүгийн зах зээлд үнэт цаасны ханш ойрын хэдэн сар үргэлжлэн унахыг шинжээчид үгүйсгэхгүй байна. Үүний зэрэгцээ богино хугацаанд өсч магадгүй юм. Оросын санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл Оросын эдийн засагтай шууд холбоогүй тул манай эдийн засагт аюулгүй гэж Москвагийн валютын биржийн олон нийттэй харилцаа тогтоох албаны захирал Алексей Герасюк ярьж байна.
Оросын эдийн засаг тогтвортой байгаа. Манай алт валютын нөөцийн хэмжээ, төсвийн орлого зардлаасаа давсан, нефтийн үнэ өндөр байгаа зэргийг хэлж болно. Энэ бүхэн нь аюулгүй байдлын шаардлагатай нөхцлийг бүрдүүлж, Оросын эдийн засагт эергээр нөлөөлж байна. Гадаадаас ирсэн сөрөг мэдээлэлтэй холбоотойгоор үүссэн аль нэг зах зээлийн тухай бид ярьж байна.
Үнэт цаасны ханш унасан ч, Оросын зах зээл ази болон өрнөдийн зах зээлийн таагүй нөлөөнд илүү өртөлгүй, илүү тогтвортой байна. Дэлхийн санхүүгийн зах зээл хэт хөөрснийг бодвол оросын үнэт цаасны ихэнхийг дутуу үнэлсэн байна. Үнэт цаасыг хаясны дараа хөрөнгө оруулагчид түүнийг худалдан авахад илүү болгоомжтой хандах болно.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>