ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үнэн алдартны шашны ард түмний нэгдлийн Сангийн шагнал гардуулах ёслолын үеэр ийнхүү мэдэгджээ. Оросын дипломат алба хэдэн зууны туршид Оросын үнэн алдартны шашны сүмийн хүсэл зоригтой нийцэж байсныг тэрээр тэмдэглэллээ.
Өнгөрсөн оны 10-р сард болсон Европын Зөвлөлийн парламентын ассамблейн чуулганы үеэр дээрхийн гэгээн Алексий II хамба ёс суртахуун нь нийгмийн эв нэгдэл, оршин тогтнол, хөгжлийг хангадаг гэмээн зөв хэлсэн билээ. Ёс суртахууны хэм хэмжээг эвдэснээр европын ард түмэн шашин, соёлыг ижил төстэй байдлаа өөрөөр хэлбэл түүхэнд бие даасан байр сууриа алдахад хүргэнэ. Оросын дипломат алба, сүм хийд хүн төрөлхтний тулгуур ёс суртахууны үнэт зүйлийг харилцан хүндэтгэх, тэгш эрхэд үндэслэн бүх ард түмний шашин, соёлыг урагшлуулж байна.
Сербийн түүхэн хязгаар Косовийн хямралыг зохицуулахад Оросын баримталж буй байр суурь үүний нэг жишээ юм. НАТО 1999 онд халдасны дүнд энэ хязгаарыг Сербээс салгасан юм. Албаний хэт даврагчдын үндэстний цөөнхийг цэвэрлэх ажиллагааны дүнд Сербийн хүн ам, бусад үндэстний цөөнхийн төлөөлөгчид тус хязгаараас гарахад хүрчээ. АНУ, НАТО болон Европын Холбооны хүчинд түшиглэсэн албаны хэт даврагчид одоо тус хязгаарын тусгаар тогтнолыг зарлахаар заналхийлж байгаа юм. Энгийн үгээр хэлбэл Сербийг хэсэгчлэн хуваах тухай ярьж байна.
Москва үүнийг эрс эсэргүүцэж байна. Нэг талын шийдвэр, бусад орны дэмжлэгээр Косовын хязгаарын тусгаар тогтнол зарлавал, энэ нь хууль эрх зүй, ёс суртахуунд үл нийцнэ гэж Москва үзэж байна. Энэхүү шийдвэр нь дэлхийд заналхийлж, бүс нутагт тогтворгүй байдлыг дэвэргэж, Балканы хойгийн ард түмэн дахин уй гашууд автана. Косовын статусыг нэг талын бус зөрчилдөж буй хоёр талын зөвшилцлөөр тодорхойлох ёстой. Тэгэхлээр Серби, Косовын албаничууд тохиролцоонд хүртэл Косовын хямралыг зохицуулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хэрэгтэй. Тохиролцоонд хүрэх боломжтой. Косовод хамгийн өргөн хүрээтэй автономи олгоход бэлэн байгаагаа Белград илэрхийлснийг энд сануулъяа.

Орчуулагч Г. Нарангарав