Foto: http://irtafax.com.ua/photoГудамжны зураачид байшин барилгын ханан дээр зураг зурж эхлэхэд камер болж буй үйл явцыг бичихээс гадна цагдаад мэдэгддэг байна. Харин Эстонийн эрх баригчид граффти сонирхогчидтой тэмцэхийн тулд хотын барилга орон сууцанд онцгой бүтэцтэй хана ашиглахаар шийдсэн байна. Байшингийн ханан дээр будаг муу тогтохоос гадна арилгахад хялбар болжээ. Харин Орост үүнийг өөр арга замаар шийдвэрлэжээ. Хэрэв граффит сонирхогчид хувьсгалаа зогсоох ёсгүй гэж үзэж байгаа бол түүнийг манлайлах хэрэгтэй. Москва хотод чөлөөт орон зайд зураг зурах уралдаан тогтмол болж байна. Харин улсын хойд нийслэл Санкт Петербургт зарим байшин барилгад зураг зурахыг албан ёсоор зөвшөөрчээ.
“Ханан дээрх зураг”-ийн төрөл болох граффити хип-хоп урсгал бий болсон АНУ-ын хар арьст оршин суугчдын дунд 1970-аад оны дундуур Нью-Йоркт бий болжээ. Хип-хоп урсгал нь ёс суртахууны тулгуур болон хатуу дүрэмтэй амьдралын онцгой хэв маяг юм. Африк гаралтай өсвөр насныхан үүгээр дамжуулан тухайн үеийн яс үндсээр ялгаварлан гадуурхаж байсан нөхцөлд өөрийнхөө эрхийн төлөө тэмцэхийг оролдож байв. Нью-Йорк хотоос үүсч бий болсон граффити нь дэлхий даяар цахилгаан мэт хурдан дэлгэрч, залуучуудын соёлын нэг хэсэг болжээ. Өнөө үед граффити нь нэг хэвийн амьдралаа эвдэх, тогтсон хэвшмэл ойлголттой тэмцэх арга хэрэгсэл болжээ. Дүрэм журам зөрчихийн тулд би ханан дээр зурдаг байсан гэж Владимир Шепотов ярив.
Надад болон олон хүнд граффити бол адреналин гэсэн үг. Бид хууль зөрчин байшингийн ханан дээр зурж, цагдаа нараас зугтдаг байсан. Энэ бол сэтгэл догдлуулсан мөч. Адреналиныг нэмдэг.
Залуус байшингийн ханан дээр хууль бус зүйл зурдаггүй. Тухайн хүнийг өөрийнх нь орчинд таньж мэддэг нууц нэр эсвэл хамтлаг, багийн нэрийг бичдэг. Энэ үгийг онцгой үсгээр бичиж байнга сайжруулдаг. Хүүхэлдэйн кино, хошин жүжгийн баатруудыг зурах дуртай ч хүмүүс байдаг.
Орос улсад үг болон хүүхэлдэйн киноны баатар зурах дуртай граффити сонирхогчдыг хууль ёсны хууль ёсны бус гэж хуваадаг байна. Тухайлбал албан ёсны зөвшөөрөлтэй байшин барилга, метроны вагон, электричкан дээр зураг зурдаг нэг хэсэг байгаа. Харин зөвшөөрөлгүй зураг зурдаг хэсгийг бомбер гэж нэрлэдэг гэж Владимир Шепотов ярилаа:
Бомберууд маш хурдтай зургаа зураад, цагдаа нараас амжиж зугтах. Чанар бол чухал биш. Хуулийн дагуу граффити зурдаг хүмүүс сэтгэл хөдөлгөсөн үйл явдалд бус урлаг, зурагт дуртай хүмүүс ажилладаг. Граффитаас зураг зурах гараагаа эхэлж дизайны урлагт хүчээ сорьж, боломжийн мөнгө олж байгаа бүхэл бүтэн үе байна. Граффит сонирхож байсан залуус маш чадварлаг дизайнер болдог.
Владимир Шепотов өнөө үед голдуу хуулийн дагуу ажиллаж байна. Тэрээр гаффитээс гадна компьютерийн дизайн, хувцас зохион бүтээдэг. Хаая гудамжинд зураг зурдаг. Хааяа адреналин хэрэгтэй шүү дээ гэж Владимир Шепотов ярилаа:
Граффити зурахаас бүрмөсөн хөндийрч, дизайны урлагт ажиллаж байгаа ч, тэрээр ханан дээр зураг зурах цаг гаргадаг аж. Гудамжинд маш сайхан зураг зурсан ч, цагдаа дуудах хүн байж л байдаг. Тиймээс 5 жилийн өмнөх шигээ зугтахаас өөр аргагүй.
Граффити нь залуусын эрс үзэл, эсэргүүцлийн нэг хэсэг болон үүсээд яваандаа дэлхийд тархасан урлагийн анхны төрөл биш билээ. Яваандаа “гудамжны зураг” чимэглэлийн нэг төрөл болж, мэргэшсэн хүмүүс ч бий болж болохыг үгүйсгэх аргагүй юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>