Foto: http://www.asta-tex.ruМаалинга одоо ч смоленчуудын нэрийн хуудас болдог. Хөх цэцэгтэй маалингын ногоон иш Оросын энэ бүс нутгийн сүлд юм.
Дэлхийд маалингын эрэлт хэрэгцээ асар их байгаа учраас цаашид маалингын үйлдвэрлэл смоленчүүдийн хамгийн үр ашигтай салбар болж болно. Маалингаар хийсэн хувцас, орны цагаан хэрэглэл, алчуур, бүтээлэгний эрэлт жил ирэх тусам нэмэгдсээр байна. Маалинган хувцасны ач тусыг эрт дээр үеэс мэддэг байжээ. Египетын фараон, оросын хаад зүгээр ч нэг маалинган хувцас өмсдөггүй байсан. Ахуй амьдралдаа маалинган хувцас, эд зүйл хэрэглэдэг хүмүүс дунджаар 10 жилээр илүү насалдаг болох нь орчин үеийн эрдэмтдийн судалгаанаас тодорхой байна. Халуунд маалинган хувцастай дүйх хувцас байхгүй. Маалинган хувцас халууныг маш сайн тусгаарладаг байна. Хувцас биеийн хоорондын температур агаарын температураас 3-4 градус бага байдаг. Үүнээс гадна халуун хүйтний тохируулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв гэнэт хүйтэн болбол биеийн дулаанаыг хадгалдаг. Эвтэйхэн, мөн экологийн цэвэр бүтээгдэхүүний хувьд маалинган даавууг 21-р зууны материал гэж нэрлэдэг.
Смоленчүүд бүр 9-р зуунаас эхлэн хувцас эдлэл хийж байжээ. Смоленскийн хязгаар 19-р зууны сүүлээр Орост маалинган цуултын томоохон үйлдвэрлэгч, экспортлогч болжээ.
Тус бүс нутагт 1990-ээд онд маалингын үйлдвэрлэл эрхлэхэд хүнд үе байсан юм. Маалингын талбай илт багасч, маалинга үйлдвэрлэдэг зарим үйлдвэр үүд хаалгаа барьжээ. Тус бүс нутгийн нэр хүндийг өргөж, ихээхээн орлого оруулж байсан маалингын үйлдвэрлэлээ бид одоо эрчимтэй сэргээж байна гэж Виктор Маслов хэлж байна:
Смоленскт маалинган эд зүйл үйлдвэрлэх үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна. Үүнээс гадна маалингын комбинат, мөн маалингын орчин үеийн 2 үйлдвэр барих тухай Москва хотын “Трехгорная мануфактура” компанитай яриа хэлэлцээ хийж байна. Эдгээр үйлдвэрийг байгуулснаар тариан талбайг нилээд нэмэгдүүлнэ гэж бид найдаж байгаа.
Смоленчүүд маалингын үйлдвэрлэлээ ашигтай салбар болгож чадна гэдэгт Виктор Маслов итгэлтэй байна. Тус мужид мэргэжлийн боловсон хүчин, 15 маалингын үйлдвэр, комбинат багтаж буй маалингын цогцолбор хэвээр үлдсэн учраас тэрээр ийм өөдрөг сэтгэлтэй байна. “Маалинга хувцаслаж, ундалж, эмчилдэг” гэж смоленчүүд ярьдаг. Энэ нь үнэн. Маалингаар даавуу хийхээс гадна хүний эрүүл мэндэд маш тустай масло гаргаж авдаг. Смоленскт маалингаас масло гаргаж авах 2 үйлдвэр байгуулжээ.
Смоленск хотод байдаг Оросын цорын ганц маалингын музей тус бус нутгийн маалингын түүхийг өгүүлнэ. Музейд ирсэн хүмүүсийн олонх нь хуучны суурь машин дээр суугаад “хойд торгын” хэсгийг өөрийн гараар нэхэх боломжийг хэзээ ч алддаггүй. Музейд тавьсан маалинган эдлэлийн арвин цуглуулга жуулчдын сэтгэлийг ихээхэн хөдөлгөдөг байна. Смоленскийн уламжлалт чимэглэлээр гайхалтай чимсэн хээ угалз бүхий бүтээлэг, алчуур, хөшиг, цамц, банзал зэргийг тавьжээ. Оросын тэргүүлэх загвар зохион бүтээгчдийн маалинган даавуугаар хийсэн орчин үеийн хувцас, чимэг зүүлтийг худалдан авч, өмсөх хүсэлтэй байдаг тухай жуулчид ярьж байна. “Энэ гайхалтай музейг үзээд, маалингаар хийсэн хувцсыг өмсөж байсан, цаашид ямагт өмсөхийг ойлголоо” гэж гадаадын нэгэн зочин сэтгэгдлээ бичсэн байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>