АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Метью Брайза Гүржид “ардчилсан, чөлөөт”сонгууль болсон гэж дүгнэжээ. Гүржид өрсөлдөөнтэй, ардчилсан хэм хэмжээнд нийцсэн анхны сонгууль анх удаа болсон мэт урьд мэдэгдэж байсан Европын Холбоо, Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын дүгнэлтээс тэрээр иш татсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн хүн нэр дэвшүүлсэн Гүржийн сөрөг хүчин сонгуулийн явцыг тэс өөрөөр дүгнэжээ. Сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэж сөрөг хүчин үзэж байна. Гүржийн сонгуулийн төв комисс ерөнхийлөгч Саакашвилид хууль бусаар ерөнхийлөгчийн хэргэм олгох гэж оролдож байгаад сөрөг хүчин эгдүүцэж байна.
Сонгуулийн үеэр зөрчил гарсан баримтыг дурджээ. Гүржийн сонгогчдын тоо ойлгомжгүй шалтгаанаар яагаад ч юм бэ 2,3 сая хүнээс 3,5 сая болж нэмэгджээ. Есөн нам багтдаг сөрөг хүчин болох Үндэсний зөвлөл ойролцоогоор сонгуулийн 200 хэсэгт ноцтой зөрчил гарсан баримт үзүүлээд байгаа юм. Сөрөг хүчин сонгуулийг дахин явуулахыг зорьж байна.
Сөрөг хүчнээс сонгуулийн төв комиссийн бүрэлдэхүүнд багтсан гишүүдийг айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлэн, саналын хуудсыг будлиантуулж, сонгуулийн төгсгөлийн протоколыг хуурамчаар үйлдэх зэрэг зөрчил гарсан тухай “Шинэ баруунтнууд” намын удирдагч Давид Гамкрелизе мэдэгдлээ.
Үүнээс гадна түүний хэлснээр 1-р сарын 4-нд сонгууль болохын урд өдөр 700 мянган өрх улсын төсвөөс Саакашвилийн сурталчилгааны хэвлэмэл хуудас бүхий шинэ жилийн бэлэг авсан байна. Үүнийг сөрөг хүчин сонгогчдыг хахуульдсан гэмээн үзэж байна.
Энэ бүхнээс үүдээд Гүржийн сөрөг хүчин Михаил Саакашвили үнэн хэрэг дээрээ сонгуульд ялагдсан гэж үзэж байна. Сөрөг хүчин нэгэн гишүүн Георгия Хаиндравын хэлснээс үзэхэд сөрөг хүчин өрнөдийн байр суурийг эсэргүүцэж байна.
Гүржид ардчилсан сонгууль болсон гэж хэн, хэзээ ямар ч индэрээс мэдэгдсэнийг худлаа гэж би хэлэхээр байна. Гүржид 1-р сарын 5-6-ны шөнө ардчилсан үйл явц болсон гэж үзэж байгаа бол энэ ардчиллаа Саакашвилитэй хамт хумиад нутагтаа аваад яв гэж хэлэхээр байна.
Өрнөдийн улс орнууд, тагнуулчдын дэлгэрүүлж байгаа “ардчиллын загвар”-ын мөн чанарыг Гүржийн улс төрчид бүрэн ойлгож эхэллээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>