Тухайн хүн ямар хүн болох, амьдралд юунд хүрэх зэрэг нь гэр бүлийн хүмүүжлээс ихээхэн хамаардаг. Тухайн гэр бүл ердөө ганц хоёр хүүхэдтэй бол нэг хэрэг. Харин Улсын кремлийн ордонд зочноор оролцож буй 17 хүүхэдтэй Салтыковынх, мөн 24 өргөмөл хүүхэдтэй Николаевынхны гэр бүлийн тухайд өөр хэрэг юм. Төрөөс ийм гэр бүлд онцгой анхаарал хандуулна. Ийм гэр бүлд тусгай тэтгэмж, хөнгөлөлт, орон сууц барих зээл авах, хүүхдүүдийг нь хөнгөлөлттэй сургах зэрэг тусламж үзүүлэх юм.
Энгийн гэр бүлд ч ялгаагүй анхаарал хандуулна. Өнгөрсөн жил гэр бүлд чиглэсэн олон ажил хийсэн. Орос улсын түүхэнд анх удаа эхийн капитал гэгчийг хэрэгжүүлжээ. Хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхэд энэ капиталыг олгодог байна. Дэлхийн аль ч оронд ийм практик байхгүй. 2007 оны эхээр хүүхэд асрах мөнгийг нэмэгдүүлсэн, хөдөлмөр эрхэлдэггүй эхэд мөн хэмжээний тэтгэмж олгохоор тогтжээ. Төрөөс авсан энэ арга хэмжээ мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн гэж ерөнхийлөгч Владимир Путин хэллээ:
Энэ оны эхний 10 сарын байдлаар Орос улсад сая 300 гаруй хүүхэд мэндэлжээ. Энэ үзүүлэлт 2006 оныхоос 8 хувиар илүү байгаа юм. Хөдөлмөр эрхэлж буй эцэг эхчүүдийн нөхцөл байдлыг бас сайжруулсан. Хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг хэсэг хэсгээр нөхөн төлсөн, хүүхэд үрчилсэн гэр бүлд олгох тэтгэмжийн хэмжээ бараг 2 дахин нэмэгдэжээ. Хүүхэд үрчилсэн эцэг эхийн хөдөлмөрийн хөлсийг мөн нэмэгдүүлсэн байна. Тухайн хүн ямар хүн болохыг гэр бүлийн хүмүүжил тодорхойлдог. Төр, шилдэг сурган хүмүүжүүлэгч хүүхдэд гэр бүлийг нь орлож чадахгүй.
Ирж буй гэр бүлийн жилд нийгмийн олон арга хэмжээ явуулаад зогсохгүй гэр бүлийн байдлыг бэхжүүлэх шинэ хуулийн төсөл боловсруулах жил байна. Зохион байгуулах арга хэмжээг боловсруулж байгаа тухай В.Путин тэнд цугласан хүмүүст хэлжээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>