Өнгө өнгийн, хээ угалзтай, сувсаар оёсон гоёмсог эсгий гутал модонд орлоо. Москва хотод нээгдсэн “Орос эсгий гутал болон мод”  үзэсгэлэнгээс эдгээр гутлыг үзэж болно. Хотын дэгжин бүсгүйчүүл эсгий гутлаас татгалзахгүй болов уу. Учир нь уран гартнууд өндөр өсгийтэй гуталтай углах боломжтой эсгийг гутал, сүйт бүсгүй болон хархүүд зориулсан “хуримын эсгий гутал” зэргийг бүтээжээ.
Орос оронд эртнээс эсгийг гутал өмсдөг байсан. Өнөөгийн түрийтэй эсгийг гутал 18-р зууны сүүлээр Нижгород гацааны Ижил мөрний эрэг хавьд бий болсон юм. Эсгий гутал Орос хувцасны салшгүй хэсэг болжээ. Эсгий гутал хийх “жорыг” нууцалж, үүнийг үе дамжуулдаг байжээ. Анх харахад хөнгөн, дулаахан эсгий гутал хийх амархан мэт санагдаж болох юм. Үнэн хэрэгтээ эсгий гутлын үйлдвэрлэл биеийн хүнд хөдөлмөрөөр бүтдэг. Сод, хүхрийн хүчил зэрэг химийн хортой бодис ашиглаж, гараар хийдэг хэд хэдэн үйлдлийг одоо хир машинаар хийх боломжгүй аж. Эсгий гутал цагаан, саарал гэсэн ердийн өнгөтэй байдаг. Будагч бодисоор өөр өнгөтэй эсгий гутлыг бүтээдэг. Москва хотын “Орос эсгий гутал” музейн захирал Виктор Тимощенкогийг тэмдэглэснээр орчин үеийн эсгий гутал үйлдвэрлэгчид хуучны уран гартнуудын эсгийн гутал хийх нууцыг бүрэн тайлж чадаагүй байна.
1880 онд онд оёсон эсгий гутал байна. Татарын Кукмор тосгонд хийсэн кукмор гэж нэрлэсэн эсгий гутал. Орон нутгийн эсгий гутлын үйлдвэрийн бүтээгдэхүүн 20-р зууны эхэн үед хамгийн дэгжин хувцас гэж тооцогддог байжээ. Үүнийг тусгай технологиор бүтээдэг. Суурь хэсэгт зураг оёоод, дараа нь нягтруулдаг байна. Захиалагчийн хүсэлтээр байгаль, амьтан, араатан зэрэг дурын зургийг эсгий дээр буулгах боломжтой.
Кукморын эсгий гутал өнөө үед ч багагүй анхаарал татаж байна. Түрийнийх нь захаар гоёмсог цэцэг оёсон өвлийн энэ гайхамшигтай гутал нь эрүүл мэндэд тустай аж.
Сибирийн Саянск хотод хоёр дахь жилдээ Орос улсад цорын ганц болох бээлийний наадам болж байна. Зуу гаруй нэхмэлчин үзэсгэлэнд зориулж бараг 200 хос бээлий бэлтгэжээ. Гацуур мод, цасан хүн, цас зэрэг хамгийн алдартай сэдвийг нэхмэлч бүсгүй эмээгээсээ өвлөсөн байна. Хулганы дүрстэй янз бүрийн бээлий байна. Дорнын хуанлигаар 2008 онд хулгана жил гарч байгаа юм. Нүд, сахал, сүүлтэй нэхмэл хулгана цуглуулгын төвд байх зүсэм бяслаг руу тэмүүлж байна. Саяны сургуулийн бяцхан уран гартнуудын анхны бүтээл ер бусын байлаа. Хэдэн арван бээлийгээр тэд том ширэн “балжимгарам” цэцэг хийжээ. Чимэглэлийн зурагт янз бүрийн өнгөтэй бээлийгээр навчийг дүрсэлсэн байна. Хүйтэн өдөр энэ зохиомж болон үзэсгэлэнд тавьсан үзмэрийн алинаас нь ч бээлийг сугалан аваад өмсөж болно. Дулаан хувцас, нүдэнд эвтэйхэн харагддаг. Саяны гар урлалын сургуулийн захирал Светлана Панины үзэж байгаагаар сибирийн бээлий дээрх хоёр шаардлагад нийцэж байх ёстой аж.
Сибирийн өвөл урт, хүйтэн байдаг. Тиймээс бээлий нь биднийг дулаацуулахаас гадна сэтгэл санааг өргөдөг. Орчин үеийн хийц загвартай эсвэл хуучны чимгэлэл бүхий бээлийг хараад баярлахаас өөр яах вэ?
“Саяны бээлий” наадмын зохион байгуулагчдаас гадна хотын оршин суугчид ч ялгаагүй сэтгэл дүүрэн байна. Үзэсгэлэнд оролцогчдын уран сэтгэлгээ хязгааргүй бөгөөд ардын уран гартнуудын бүтээлч санааг хөгжүүлэхэд энэ үзэсгэлэн нэмэр боллоо. Харин бээлий нэхэж чаддаггүй хүмүүс сургалтанд хамрагдах буюу хос бээлий худалдаж авахад хангалттай.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>