Дорнын хуанлигаар хулгана жил гарч байгаатай холбогдуулан 2008 оны бэлэг тэмдэг хулгана байна. Музейн танхимд үй түмэн хулгана, харх байсан ч тэднийг барих хавх шаардлагатай болсонгүй. Учир нь Санкт-петербургийн хүүхэлдэйн зураачийн цуглуулгыг энд тавьсан байна. Зураачдын нэг Анна Курц янз бүрийн төрлийн хулгана тэжээдэг ажээ. Харин үзэсгэлэнд зөөлөн тоглоом, керамик, шил, металл, чулуугаар хийсэн, мөн дуулж, бүжиглэж буй хулганаа дэлгэн үзүүлжээ. Хажуугийн лангуун дээр Лариса Кочубеевийн Турк, Хятад, Итали, Дани, Польшоос цуглуулсан хулганыг тавьсан байна. Тэрээр 13 жил гадаадын янз бүрийн орноор аялж, энэ хөөрхөн амьтны “үндэсний онцлогийг” судалжээ. Үзэсгэлэнд “хулганы сэдэвтэй” зохиогчийн бүтээл ч гэсэн байгаа. Тухайлбал Вера Степанова, Мария Чухлебовын шавар хулгана, Александр Егоровын нэхсэн хулгана байна. Өөрийн гэсэн онцгой техникээр хийсэн ажил бүр энэ бяцхан амьтны зан чанарыг өөрийнхөөрөө нээж байна. Эртний домогт өгүүлснээр хулгана ухаантай, авхаалжтай гэж үздэг. Тиймээс ч дорнын хуанлийн 12 жил хулганаар эхэлдэг байна. Гоёл чимэглэлийн хулгана цуглуулагч клубын төлөөлөгч үзэсгэлэнгийн хүндтэй зочид байв. Зочид энэ ер бусын “парадад” гэрийн тэжээмэл хулганатайгаа оролцжээ. Загвар зохион бүтээгч Анна Черныхова хулганад тусгайлсан хослол, гоел чимэглэлийг хийсэн байна.

Орчуулагч Г. Нарангарав