Жилийн хугацаанд улс төр, эдийн засагт, нийгэм, хүн ам зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон тулгамдсан асуудлыг шийдсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн шинэ жилийн үдэшлэгт үг хэлэхдээ ийнхүү мэдэгджээ. Энэ жил шинээр олон хүүхэд мэндэлж байгаа тухай мэдээ Оросын өнцөг булан бүрээс ирж байна. Сэтгүүлч хэтрүүлж байж болох ч, энэ оны эхний долоон сард Орос улсын хүм ам дээд хэмжээнд нэмэгджээ. Засгийн газрын нэгдүгээр орлогч Дмитрий Медведевийн хэлснээр энэ хугацаанд 142 мянган хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд тэмдэглэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Орос улсын нийгэм-эдийн засгийн байдал сайжирсан, хүмүүс маргаашдаа итгэх итгэлтэй болсон учраас төрөлт нэмэгдсэн гэдэгт та бүхэн санал нийлнэ биз ээ. 2007 онд ДНБ 7,5 хувиар нэмэгджээ. Харин иргэдийн орлого 20-25 хувиар нэмэгдсэн байна. Орос улсад өнгөрсөн жилийнхээс гуравны нэгээр илүү орон сууц барьсан юм. Үндэсний тэргүүн зэргийн төслийг хэрэгжүүлсний дүнд ийм нааштай үзүүлэлт гарч байгааг бүрэн хариуцлагатай хэлэхээр байна. Үндэсний эдийн засаг хөгжиж, тогтвортой болсны дүнд энэ бүхнийг хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгч Владимир Путины ажигласнаар Орос улс иргэддээ мөнгө олгож эхэлсэн байна. Харин иргэд Кремлийн явуулж буй бодлогын давуу талыг бүрэн үнэлж, парламентын сонгуульд ерөнхийлөгч В.Путины тэргүүлсэн намыг олонх нь дэмжжээ. Сонгогчдын 80 гаруй хувь нь “Нэгдсэн Орос улс” намын төлөө саналаа өгсөн байна. Орос улс 2007 онд АНУ, НАТО-тай Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах асуудлаар, Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээний талаар, Косовогийн хязгаарын хувь заяг шийдэхэд, олон улсын бусад чухал асуудлаар яриа хэлэлцээ хийхдээ үндэсний ашиг сонирхолоо хатуу хамгаалсан билээ. Москва ТУХН-ийн улсууд, Хятад, Энэтхэг зэрэг улстай хамтран ажиллаж, харилцан итгэлцлийн түвшинг нилээд нэмэгдүүлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч энэ жил Ойрх Дорнод болон латин Америкт анх удаа төрийн айлчлал хийсэн юм. Энэ бүхнээс үндэслээд 2008 он Орос улс болон оросын ард түмэнд улам их амжилт, бүтээлээр дүүрэн жил байна гэж найдаж байна. Владимир Путин ерөнхийлөгчийн албан тушаалд Дмитрий Медведевийг нэр дэвшүүлснийг дэмжсэнээр одоо амжилттай хэрэгжиж байгаа бодлогыг үргэлжлүүлэх нөхцлийг хангасан гэж хэлж болно. Ирэх 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Д.Медведев ялбал тэрээр засгийн газрыг тэргүүлэх зөвшөөрөл өгсөн юм. Тэгэхлээр шинэ жилээ угтахын сацуу оросын иргэд инээмсэглэж, өөдрөг сэтгэлтэй байх бүрэн үндэстэй юм.

Орчуулагч Г. Нарангарав