Алс Дорнодын асуудлыг зуучилж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лосюков энэ тухай мэдэгдэв. Манай тоймч Александр Редченко энэ сэдвийг үргэлжлүүлэн тайлбарлана.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайдын хэлснээр Япон улстай тогтоосон харилцаа сүүлийн жилүүдэд үр ашигтай хөгжиж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар энэ жил 2 ч удаа уулзсан юм. Германд болсон “их наймын” дээд хэмжээний уулзалт, Австралид ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын ажлын хүрээнд уулзсан байна. Хоёр орны гадаад хэргийн сайд нарын түвшинд ч идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа. Орос улсад оруулсан Японы хөрөнгө 20 хувиар нэмэгдсэн. Санкт-Петербург хотын орчимд “Тойота” үйлдвэрийн нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч оролцсон үйл явдал үүний жишээ юм. “Тойота” компани Японд томоохонд ордог, энэ компанийн араас авто машины үйлдвэр төдийгүй бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оросын зах зээлд идэвхтэй орж ирж байна. Тухайлбал атомын эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт хэлэлцээ байгуулах ажил ахицтай байгаа. Гадаад хэргийн дэд сайд Лосюковын хэлснээр Москва Японтой тогтоосон харилцаандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд ирэх жил идэвхтэй ажиллана гэж найдай байна. Хоёр орны дунд байгаа төвөгтэй асуудлыг ч Орос улс хэлэлцэхэд бэлэн байгааг дэд сайд цохон тэмдэглэв. Юуны түрүүнд өмнөд Курилийн арлуудын асуудлыг зохицуулах, нутаг дэвсгэрийн хил тогтоох асуудлаар тохиролцоонд хүрэх зэрэг асуудал юм. Орос улс өмнөд Курилийн асуудлын үндсэндээ маргаантай гэж үзэхгүй байгаа. Тус арал Орос улсын мэдлийнх. Дэлхийн 2-р дайны үр дүнгээс одоогийн энэ байдал үүдэлтэй бөгөөд олон улсын эрх зүй, олон улсын баримт бичгээр уг асуудлыг баталгаажуулсан. Одоо хамгийн гол нь хоёр орон хүлээн зөвшөөрөх, олон нийт, парламент нь дэмжих асуудлыг шийдэх тийм хувилбарыг олоход хамгийн хүнд байгаа юм. Хоёр орон бүхэлдээ, мөн энэ арлуудад хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өмнөд Курилийн арлыг тойрсон өнөөгийн асуудал саад болох ёсгүй. Харамсалтай нь тэнд одоо хэр нь орос-японы хамтарсан байгууллага байгүй байна. Алс Дорнодын бүс нутаг, Сахалин, Курилийн аралд хамтран ажиллах тодорхой саналыг Орос улс нэг бус удаа гаргаж байсан юм. Кунашир арлын ойролцоо гурван бээрийн бүст саяхан саатуулсан японы загасчдыг өршөөсөн байгаа. Японы гадаад хэргийн яам саатуулсан хүмүүсийг шинэ жилийн өмнө сууллахыг хүссэний дагуу багийн гишүүн 6 хүнийг суллаж, нутаг буцаасан. Фузимого Сигэми мөн л усан хил зөрчиж, саатуулагдсан усан онгоцны ахмад өвдсөн учраас долоон хоногийн өмнө японы талд шилжүүлэн өгсөн байна. Үүнээс гадна Орос улс загас агнуурын салбарт харилцан ашигтай, уламжлалт харилцаагаа бэхжүүлэх хөдлөшгүй байр суурьтай байгаагаа дахин баталсан юм. Мэдээж хэрэг хоёр орны хооронд байгуулсан холбогдох тохиролцоог сахин биелүүлэх нөхцөлтэйгээр энэ салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>