Баярын ширээ засахад хамгийн их зардал гаргана. Дараа нь ойр дотны хүмүүсдээ бэлэг сэлт авахад багагүй мөнгө зарцуулна. Олон нийтийн санаа бодлыг судлах Бүх оросын судалгааны төвийн саяхан явуулсан санал асуулгын дүн ийм байна. Ийм хандлага жилээс жилд огт өөрчлөгдөггүй гэж тус төвийн дарга Валерий Федоров ярьж байна. Баярын зар. Орос хүмүүс шинэ жилийн өмнө хэд хоног нилээд хөл хөөрцөг болдог. Дэлхийн хүн амын олонх нь ялгаагүй тийм байдаг биз ээ. Юуны түрүүнд хүүхдүүдэд хэдэн сарын турш өвлийн өвгөн буюу оросын санта клаусаас хүссэн тэр тоглоомыг нь авч өгч, хүслийг нь биелүүлэх хэрэгтэй. Ойр дотны хүмүүс тань юу хүсч байгааг бас мартаж болохгүй, тэднийг баярлуулах бэлэг сонгоно. Орос хүмүүс дорнын зурхай сонирхож байгаа нь найз нөхөддөө бэлэг сонгох ажлыг нилээд хөнгөлөж байна. Янз бүрийн хувилбарын хулгана, харх зэрэг нь баярын өдрүүдийн хамгийн сайхан бэлэг байна гэж Валерий Федоров ярив. «Юу бэлэглэх вэ? Голдуу янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс: авто үзэг, тэмдэглэлийн дэвтэр, мөнгөний түрийвч зэрэг юм. Дараа нь чихэр, амттан гуравдугаарт тогтлоом, үнэртэй ус, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг юм.
Н: Бэлэг сонгож авахад хамаг анхаарлаа хандуулахаас гадна баярын ширээ засахад мундахгүй хөл хөөрцөг болно. Гэрийн эзэгтэй нар энэ өдөр маш амттай хоол унд бэлтгэхэд хамаг авъяасаа гаргадаг. Орос хүмүүсийн олонхид нь 12-р сарын 31-ээс 1-р сарын 1-ний өдөр урьдын адил гэр бүлийн баяр байдаг. Оросын хүн амын дөрөвний нэг нь энэ баярыг гэртээ баярын ширээний ард, ойр дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ тэмдэглэнэ. Энэ бол эртний уламжлал. Харин 14 хувь нь айлд зочилно, 2 хувь нь зоогийн газар, клуб, дискотека, мөн хилийн чанадыг зорих аж. гэж Валерий Федоров хэллээ.
Бэлгээ авч, ширээгээ зассан одоо хүслээ шивших л үлдлээ. Энэ бол оросын уламжлалын нэг юм. Кремлийн цаг 12 удаа цохилох үеэр амжиж шампань дарсаа задалж, хундагаа дүүргэн зайлшгүй биелэх хүслээ шивших хэрэгтэй. Кремлийн цагийн цохилтыг телевизийн сувгуудаар шууд дамжуулна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>