ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улирч буй онд оросын эдийн засаг өндөр үзүүлэлттэй байсан гэж үзэж байна. Тэрээр пүрэв гаригт оросын засгийн газрын хуралдааны үеэр үг хэлэхдээ, ДНБ жилийн хугацаанд 7,6 хувиар, 2004-2007 онд гуравын нэг гаруй хувиар өссөн байна. Энэ оны нэг гол үзүүлэлт бол хүн амын бодит орлого 10 гаруй хувиар нэмэгдсэн явдал юм. Үүнээс гадна ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжиж байна.Ерөнхийлөгчийн хэлснээр инфляцийн хурдыг бууруулах, иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх нь ирэх оны гол зорилт байна. «2008 оны гол зорилтын нэг нь инфляцийн хурдыг бууруулах явдал юм. Харамсалтай нь 2007 онд төлөвлөсөн үзүүлэлтээ тогтоон барьж чадсангүй. Дэлхийн улс орон үнэтэй хүнсний бүтээгдэхүүн, үнэтэй эрчим хүчний эринд шилжиж байна хэмээн шинжээчид үзэж байна гэж Владимир Путин хэллээ.Орос улсын 2007 оны эдийн засаг өндөр үзүүлэлттэй байгааг зөвхөн гадаад эдийн засгийн байдал таатай байгаагаар тайлбарлахгүй. Өнгөрч буй онд нефть, хийн экспортоос их орлого олоод зогсохгүй олон салбар, оросын бизнес тэрчигтэй сайн байсан гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Эдийн засгийг шинэчилж, төрөлжүүлэх үйл явц хурдассан. Машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл дээд хэмжээнд буюу 20 хувиар, харин тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл 15 хувиар тус тус өсчээ. Химийн үйлдвэрлэл, мод боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл өссөнийг ерөнхийлөгч мөн цохон тэмдэглэв. Оросын санхүүгийн систем тогтвортой байлаа. Хөрөнгө оруулалт 20 хувиар нэмэгдсэн байгаа. Шууд хөрөнгө оруулалт 2007 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан орны нэг болох хүртэл өссөнийг Владимир Путин тэмдэглэв.

Орчуулагч  Г.Нарангарав