Foto http://www.tvzvezda.ruАзи Номхон далайн бүс нутгийн орнууд Европын Холбооны дараа Орос улсын худалдааны хоёр дахь гол түнш болж байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Лосюков улирч буй оны дүгнэн Москвад хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийн мэдэгдэв. Тус бүс нутгийн орнуудтай хийж буй бараа эргэлт нэмэгдсэн. Хятад, Энэтхэг, Япон улстай тогтоосон харилцаа идэвхтэй хөгжиж байна. «Орос, Хятадын түншлэлийн харилцаа улирч буй онд онцгой бэхжлээ. Хятад улстай хийж буй бараа эргэлт 40 тэрбум доллароос давна гэж бид найдаж байна. Ази Номхон далайн бүс нутгийн бусад орнуудыг бодвол эдийн засгийн хамтын ажиллагаа урьд байгаагүйгээр өссөн “ гэж Александр Лосюков ярилаа. Энэтхэг улстай цэрэг, техникийн салбарт хамтран ажиллахад асар их амжилт гаргалаа. Москва, Нью-Дели хоёр тав дахь үеийн олон функцтэй сөнөөгч онгоц үйлдвэрлэх, олон зориулалттай тээврийн хэрэгсэл бүтээх тухай, оросын бүтээгдэхүүнийг Энэтхэгт нийлүүлэх зэрэг хэд хэдэн гэрээ байгуулсан юм. Япон улстай тогтоосон худалдаа-эдийн засгийн харилцаа идэвхтэй хөгжиж байна. Өнгөрөгч онд хоёр орны бараа эргэлт 50 хувиар өсчээ. Тойота компани оны сүүлээр Санкт-Петербург хотын орчимд үйлдвэрээ нээсэн нь японы пүүс, компаниуд оросын эдийн засгийг сонирхож байгаагийг илрэл боллоо. Автомашины үйлдвэрлэл төдийгүй бусад салбарт ажилладаг японы бусад компани Орос улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Александр Лосюковын хэлснээр, Орос улс тус бүс нутагт эрчим хүчний аюулгүй байдлыг хангах сонирхолтой бөгөөд азийн зах зээлд нийлүүлэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх сонирхолтой байна. Дипломатын хэлснээр 2020 онд оросын нефтийн экспортын гуравны нэг орчим нь Ази Номхон далайн орнуудад ногдоно. “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолой тус бүс нутагт нефть нийлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Таван мянга орчим км урт нефть хоолой Дорно Сибирийн ордыг Орос улсын Номхон далайн эрэг дээрх агуулахтай холбоно. Барилгын ажил дууссаны дараа азийн зах зээлд оросын 80 сая тонн нефтийг нийлүүлнэ гэж Гадаад хэргийн дэд сайд тэмдэглэсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>