ТУХН-ийн улсууд чанартай өөрчлөлт шинэчлэлтийн босгон дээр байна гэсэн гол дүгнэлт хийжээ.
Манай тоймч Вячеслав Соловьевын тэмдэглэснээр, энэ оны сүүлээр Тажикистаны нийслэл Душанбе хотод болсон ТУХН-ийн улсуудын дээд хэмжээний уулзалтын үеэр ийм алхам хийх шаардлагатай байгааг танилцуулжээ. Олон улсын харьцангуй залуу гэж хэлж болох энэ нэгдлийн цаашдын хөгжлийн үзэл баримтлалын баримт бичигт ТУХН-ийн улсуудын удирдагчид гарын үсэг зурсан юм. Үүнээс гадна Душанбе хотод Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалт болсон юм. Интеграцчлалын нилээд гүнзгий хэлбэрт шилжсэн ТУХН-ийн гишүүн хэд хэдэн орон эдгээр байгууллагад багтдаг. Тухайлбал Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Белорус, Казахстан, Орос улсын хооронд Гаалийн холбоо, мөн гаалийн нэгдсэн нутаг дэвсгэр байгуулах чухал баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Эдийн засгийн байдал бэлэн болсон гэж үзвэл бусад улс энэ холбоонд элсэхээр тохиролцсон юм. Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага хуучин ЗХУ-ын бүх орон зайд интеграцчилалын үйл явцын гол хөдөлгөгч хүч нь болж байна. ТУХН-ийн улсуудын хүрээнд зарим шаардлагатай өөрчлөлт хийх хэрэгтэй. ТУХН-ийн улсууд эрс өөрчлөн шинэчлэгдэх шаардлагатай гэдэг нь хэдийн тодорхой болсон. Манай улс төр судлаач Вячеслав Игрунов энэ сэдвийг үргэлжлүүлнэ.
ТУХН-д багтдаг орнууд үндсэндээ хангалттай эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Казахстан улс хөгжлийн хурдацаар дэлхийд тэргүүлж байгаа орны нэг. Орос улс илт мэдэгдэхүйц хөгжиж, цаашид улам их хөгжихийн төлөө байна. ТУХН-ийн бусад орон мөн хурдацтай хөгжиж байна. Өнөө хүртэл энэ хүчийг хамтын хөгжилд түлхэц болгох үүднээс нэгтгэж байгаагүй юм. Эдийн засгийн хэрэгцээнээс интеграцчлал шаардлагатай болохыг харуулж байна. Бидний хамтын түүх энэ интеграцыг хэдийн тодорхойлсон. Орос хэл, хамтын дэд бүтэц зэргийг хэлж болно. Ирэх жил болон цаашид ТУХН-ийн улсуудын үүргийг бүрэн ухамсарлаж, хуучин зөвлөлтийн орон зайд эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал механизм болгох хэрэгтэй.
Үүний шалтгаан их хялбар. Үндэсний эдийн засгийн орон зайг нэгтгэвэл энэ үйл явцад оролцогчдод ашиг тусаа өгнө.


Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>