Foto http://www.fedpress.ruУлиран өнгөрч буй онд Оросын нутагт гадаадын тусгай албадын 22 ажилтан, 71 тагнуулчийг саатуулжээ. Холбооны аюулаас хамгаалах албаны тэргүүн Николай Патрушев тэргүүлэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагатай уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Николай Патрушев Холбооны Аюулаас хамгаалах албаны 2007 оны ажлын үр дүнг дүгнэхдээ, улиран өнгөрч буй онд гадаадын тусгай албадын ажиллагаа юуны түрүүнд Балтын орнуудын ажиллагаа идэвхжсэнээрээ онцлог байв гэжээ. ОХУ-ын Аюулаас хамгаалах албны тэргүүний дүгнэснээр гадаадын тагнуулын албадууд улс орны улс төр, нийгэм-эдийн засгийн байдал, улс орноо бэхжүүлэх талаар, мөн олон улсын тавцанд үндэсний ашиг сонирхолоо хамгаалах талаар Орос улсын удирдлагын авч буй арга хэмжээг сонирхож байгаа аж. Хууль бус ажиллагаа явуулсныг эд мөрийн баримтаар тогтоосон гадаадын тусгай албадын 11 ажилтанг 2007 онд саатуулжээ. Дэлхийд улам нэмэгдэж байгаа террорист аюул заналыг өнгөрсөн жил Орос улсад нилээд бууруулсныг Николай Патрушев тэмдэглэв. Алан хядах ажиллагаа 2,5 гаруй дахин буурчээ. Парламентын сонгуулийн үеэр Чечений сонгуулийн нэгэн тойрогт алан хядах ажиллагааг урьдчилан таслан зогсоож чадсан тухай Николай Патрушев ярилаа. Терроризмтай тэмцэх үйлсэд баатарлаг гавъяа байгуулсан тусгай албадын 700 гаруй ажилтныг одон, медалиар шагнасан байна. ОХУ-ын Аюулаас хамгаалах алба терроризмтай тэмцэхэд ТУХН-ийн улсууд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай түншилж байна. Герман, Испани, Итали, Франц зэрэг өрнөдийн орнуудтай Орос улс идэвхтэй хамтран ажиллаж байгаа тухай Николай Патрушев хэллээ. Гадаадад орогносон, мөн бусад гэмт хэрэгтэн болон террористуудыг шилжүүлэн өгөх тухай асуудлыг шийдэхэд хоёр нүүр гаргах практикаас зайлсхийн тулд Москва урьдын адил “терроризм” гэсэн ойлголтын тайлбарыг нэг мөр болгох байр суурьтай байгаа гэж оросын тусгай албаны тэргүүн мэдэгдлээ. ОХУ-ын Аюулаас хамгаалах алба ажлаа чанартай хийж гүйцэтгэхэд төрөөс их зүйл хийж байгаа тухай Николай Патрушев ярилаа. “Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хэрхэн хангаж байгаа, улс орон бат бэх байх эсэхэд аюулгүй байдал ямагт чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны тэргүүн Николай Патрушев аюулаас хамгаалах албаны ажилтнуудын мэргэжлийн баярын өмнө улс орны тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагуудтай уулзахдаа тэмдэглэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>