Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийг нь “Оны онцлох хүнээр” тодруулсан америкийн “Тайм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдав. Бид тэмдэглэлт, харилцан уялдаатай хоёр үйл явдалтай тулгараад байна. Нэгдүгээрт ерөнхийлөгчид ийм хүндтэй өргөмөжлөл олгосон мэдээ. Хоёрдугаарт ерөнхийлөгч Орос орны дотоод улс төрийн амьдрал, мөн Кремлийн гадаад улс төрийн бодлогын талаар маш илэн далангүй, шударгаар үнэлсэн, агуулга сайтай ярилцлага өгчээ. “Тайм” сэтгүүлийг уншдаг Орос хүн цөөн ч, Владимир Путины гэрэл зураг 3 сая гаруй сэтгүүлийн хуудсанд гарахад бараг бүх хүнд таатай байх болов уу. Улс орноо гарамгай удирдаж эмх замбараагүй байдлаас гарган тогтвортой байдал тогтоосны төлөө түүнийг “Оны онцлох хүнээр” тодруулсан гэж тус сэтгүүлийн редакцийнхан тэмдэглэв. В.Путины ачаар Орос улс дахин дэлхийн гүрэн болсон гэж “Тайм” сэтгүүл үзэж байна. Манай орны иргэдийн олонх нь ийм бодолтой байна. Оросын парламентын доод танхим буюу Төрийн Думын сонгуулийн дүнгээс энэ бүхэн тодорхой байгаа юм. Сонгогчдын 80 гаруй хувь нь В.Путины тэргүүлсэн “Нэгдсэн Орос улс” намын төлөө саналаа өгсөн билээ. “Тайм” сэтгүүл өнөө хүртэл Иосиф Сталин, Никита Хрущев, Юрий Андропов, Михаил Горбачев нарыг “оны онцлох хүнээр” нэрлэж байжээ. Өөрчлөлт шинэчлэлт, хагас уналтын байдал, итгэл найдвар тасарсан зэрэг нуранги дороос ардчилсан Орос улсыг гаргаж чадсанд Владимир Путины онцгой гавъяа оршиж байна. Одоо бэхжсэн Орос улс ямар нэг хэт гүрэн болж, хэн нэгнийг захирах бодолгүй байна гэж В.Путины тэмдэглэжээ. Орос улс бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй, өөрийн хэрэгт ч гэсэн хэнийг ч хөндлөнгөөс оролцуулахгүй. Москва АНУ болон бусад оронтой сайн харилцаатай байхыг эрэмэлзэж байгаа тухай ерөнхийлөгч В.Путин цохон тэмдэгдлэв. Америкийн “Тайм” сэтгүүл “2007 оны онцлох хүнээр” нэрлэсэн төрийн тэргүүнд зохих үнэлгээ өгсөн гэдэгт олон хүн зөвшөөрөх биз ээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>