Америкийн “Тайм” сэтгүүл Орос улсын тогтвортой байдлыг бэхжүүлж, түүний олон улсын хэмжээнд гүйцэтгэх үүргийг дээшлүүлсний төлөө Владимир Путиныг “Оны онцлох хүнээр” тодруулжээ.Тус сэтгүүл бүр 80 жилийн турш 12-р сарын сүүлийн дугаартаа хүмүүсийн амьдралд их нөлөөлж, бусдыг бодвол дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсан хүнийг “Оны онцлох хүнээр” шалгаруулдаг уламжлалтай. Владимир Путинээс гадна энэ өргөмжлөлд АНУ-ын дэд ерөнхийлөгч Альберт Гор, “Гарри Поттер”-ын зохиолч Жоан Роулинг нар өрсөлдсөн байна. Тэдний аль нь ч оросын ерөнхийлөгчтэй эн тэнцүү өрсөлдөж чадаагүй аж. Владимир Путин тогтвортой байдал гэх юмгүй байсан улс орны цэгцэд нь оруулж, Орос улсыг эргээд дэлхийг удирддаг гүрэн болгосон учраас түүнийг “Оны онцлох хүнээр” тодруулсан гэж “Таймс” сэтгүүлийнхэн тайлбарлаж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дотоод, гадаад бодлогынхоо дүнд “Оны онцлох хүнээр” болох ёстой гэж өрнөдийн олонх улс төр судлаач, шинжээч, сэтгүүлчид үзэж байна. Владимир Путин Оросын бодлогыг тодорхойлж байгаа цорын ганц хүн бөгөөд үүнийгээ ч цаашид үргэлжлүүлэх учраас түүнийг “Оны онцлох хүнээр” тодруулсан нь зүйн хэрэг гэж Их Британийн “Таймс” сонины дипломат албаны редактор Майкл Биньон мэдэгджээ. “Орос улс сүүлийн үед олон улсын бодлогод гол үүрэг гүйцэтгэж байгаа учраас энэ бол зөв шийдвэр” гэж Оросын тухай олон ном бичсэн Алена Леденева уг сэтгүүлчийг дэмжин ийнхүү хэлжээ. Их Британийн шинжээч Майкл Денисон “Тайм” сэтгүүлийн энэ шийдвэрийг Орос улс дэлхийд улам нөлөөтэй болж байгааг үнэлсэн хэрэг гэжээ. Орос улс хүчирхэг байхаас гадна олон улсын тавцанд дангаараа гол үүрэг гүйцэтгэж болохыг Владимир Путин баталсан гэж шинжээч үзэж байна. Оросын ерөнхийлөгч “Тайм” сэтгүүлд энэ сэдвийг үргэлжлүүлэн ярилцлага өгөхдөө: «Бид хэнийг ч захирах бодолгүй. Өөрийнхөө шийдвэрийг тулгаж, ноёлох бодолтой хэт гүрэн байхыг хүсэхгүй. Бид улс орноо, мөн үндэсний ашиг сонирхолоо хамгаалах хангалттай хүчтэй байж, Орос улсыг хөгжүүлж, бэхжүүлэх сонирхолтой болгох тийм сайн харилцааг хөрш орон, гол түншүүдтэйгээ тогтоох хүсэлтэй байна». Владимир Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2008 онд дуусахыг “Тайм” сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Стенгел түүнийг “Оны онцлох хүнээр” тодруулсан нийтлэлдээ бичжээ. Владимир Путин ерөнхий сайдын хувиар улс орноо үргэлжлүүлэн удирдаж, Орос орныг өрнө болон дорнын өмнө үүрэг хүлээхгүй шинэ маягийн үндэстэн болгон хувиргах хүч чармайлтаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийлэв. Өрнөдийн бусад шинжээчид ч ялгаагүй улс төрч Владимир Путинд баяртай гэж хэлэхгүй байна. Түүнийг “оны онцлох хүнээр” тодруулсан нь салах ёс хийхдээ ийм хүндэтгэл үзүүлсэн хэрэг биш юм гэж Британийн сэтгүүлч Майкл Биньон тэмдэглэллээ. Ямар ч тохиолдолд тэрээр жил улс төрийн тавцанд олон жил болно. Орос улс, олон хүн үүнийг хүсч байна.

Орчуулагч Г.Наравгарав

<сонсох>