Энэ бол хязгаар биш хэмээн тус хязгаарын орлогч дарга Максим Акимов ярьж байна. Учир нь дэлхийд нэр нь түгсэн томоохон компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр энэ бүс нутгийг сонгож байна.
Манайд үйлдвэрлэл явуулж, үйл ажиллагаа эхлэх гэж буй компаниудыг нэрлэхэд их цаг орно гэж Максим Акимов ярьж байна. Одоогийн байдлаар 22 гэрээг янз бүрийн шатанд өргөн хүрээнд хэрэгжүүлж байгаа.
Дэлхийн барилгын зах зээлд тэргүүлэгчдийн нэг Финляндын барилгын томоохон концернтэй саяхан гэрээ байгуулсан. Финляндчууд Калуж мужид аж үйлдвэрийн парк байгуулна. Манай түншүүд өөрийн үйлдвэрлэлдээ төдийгүй дэд бүтцэд хөрөнгө оруулж байгаа итгэлцлийн тийм цэгт хүрсэн. Энэ нь мужийн нутаг дэвсгэрийн анхны хувийн аж үйлдвэрийн парк төдийгүй аж үйлдвэрийн хөгжлийн олон төслийн нэг юм. Самсунг, Нестле, Жон Диир зэрэг нэр хүндтэй компаниудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл байгаа.
Хамгийн том төсөл бол тус нутаг дэвсгэрт автомашины бөөний үйлдвэр байгуулах тухай өнөө үед ярьж байна. Одоогоор Фольксваген автомашин угсрах үйлдвэрийн эхний хэсгийг нээсэн. Дараа нь 100 гаруй тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай “Вольво” компанийн ачааны тэрэг үйлдвэрлэх үйлдвэр байгуулна. Тус бүс нутагт үйлдвэр байгуулахаар авто машины томоохон концерн яриа хэлэлцээ хийж байна. Ямар компани болох нь одоохондоо арилжааны нууц юм.
Тус бүс нутагт хөдө өө аж ахуй хөгжиж байна. Ашиггүй бизнес гэж үзэж байсан энэ салбарт хөрөнгө оруулж байна. Швейцаричууд сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулж байна.
Тус бүс нутагт үйлдвэр байгуулахаас өөр зүйл байгуулахаар төлөвлөж байна. Калужийн төв Калугад сансар судлалыг үндэслэгч Константин Циолковский амьдарч, хөдөлмөрлөж байсан юм. Орос улсын хамгийн том, мөн дэлхийн анхны сансрын музейг энд байгуулжээ. Сансар судлалыг сонирходог хүмүүст зориулж 5 жилийн дараа энд танин мэдэхүйн, мөн зугаа цэнгээний бас нэг газар нээгдэнэ. Хэсэг хугацаанд сансарт очсон мэт сэтгэгдэл төрөх “Космополис” паркийг тус хотод мөн байгуулна.
Цанын тамирчин өөрийн гэсэн зугаа цэнгээний парктай болно. Альпын нутуутай ижил төстэй зүйл Калуж мужид байхгүй гэхдээ цанаар гулгаж, ташаал хүртэх боломжтой гэж Максим Акимов ярьж байна:
Оросын төв хэсэгтээ 1,5 км урт энгэр манайд бий. Гулгахад тун тохиромжтой. Тиймээс энэ энгэрийн хажууд өгсөж, уруудахад тохиромжтой цанын бааз нээж байгаа юм. Нутгийн оршин суугчид төдийгүй Орос даяар алдарших цанын бааз байгуулна гэж бодож байна.
Тус хязгаарын төлөвлөгөөнд Калуж мужид олон байдаг оросын жижиг хотуудыг аялал жуулчлалын төв болгохоор тусгажээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>