Оросын алмас эрдэнийг өмнөд африкийн “Де Бирс” компани олон арван жилийн туршд дэлхийн зах зээл дангаараа нийлүүлж байсан юм. Өнөө үед “АЛРОС” компани засаагүй алмас эрдэнийн экспортоо аажмаар бууруулж, өөрийн гэсэн худалдааны сүлжээтэй болох бодлого барьж байна. Дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчид “Де Бирс” компани ч ялгаагүй энэ чиглэлээр ажиллаж байна гэж Орос улсын алмас эрдэнэ олборлогч гол нутаг болох Якутын ерөнхийлөгч Вячеслав Штыров тэмдэглэжээ.
“Де Бирс” компанитай тогтоосон харилцаа өнөө үед үндсээрээ өөрчлөгдсөн. Тухайлбал дэлхийн зах зээлд жирийн түншүүд бус хоёр өрсөлдөгч болсон. Одоо энэ компани эцсийн бүтээгдэхүүнээ сайжруулахад нилээд идэвхтэй ажиллаж байна. Дэлхийд тус компаний бүхэл бүтэн сүлжээ дэлгүүрүүд нээгдэж, энэ компанийн нэр бүхий алмас эрдэнийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очих болжээ. Тэгэхлээр “АЛРОСА” компани дэлхийн зах зээлийн томоохон оролцогчид тэр дундаа “Де Бирс” компанийн ашиг сонирхолыг бодолцохын зэрэгцээ өөрийн бүтээгдэхүүнээ сайжруулах тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй болж байна.
Вячеслав Штыровын үзэж байгаагаар, “АЛРОС” компани дэлхийн зах зээлд амжилттай нэвтрэхийн тулд үнэт эдлэлийн үйлдвэрлэл болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг түнш-компани багтдаг нэгдсэн босоо бүлгийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ түншүүд брэндийг хэрэглэгчдэд таниулах, мөн эцсийн бүтээгдэхүүний худалдааг хариуцах ёстой. Ази Номхон далайн бүс нутгийн Энэтхэг, Хятад, Таиланд зэрэг орон энэ зассан алмас эрдэнийн зах зээлд хүчтэй өрсөлдөгчид болоод байна. Тодорхой төрлийн алмас эрдэнийг тэнд хямд үнээр засахад ашигатай байгаа юм. Гэсэн ч оросын компаниуд тухайлбал Якутын компаниуд маш төвөгтэй, үнэтэй алмас эрдэнийг засч, боловсруулж, энэ аргыг сайн эзэмшсэний зэрэгцээ гадаадад бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж байна гэж Вячеслав Штыров тэмдэглэв:
Якутын “ЭПЛ Даймонд” компани АНУ, Израильд төдийгүй буса улсад худалдааны төвөө нээжээ. Тус компани Хятадын зассан алмас эрдэнийн зах зээлийн тодорхой хэсгийг эзэмшиж байна. Тэгэхлээр тус компани дотооддоо төдийгүй хилийн чанадад үйлдвэрлэл явуулах чадвартай компани болон хувирч байна.
Дэлхийн алмас эрдэнийн үйлдвэрлэлийн дөрөвний нэг “АЛРОС” компанид ногддог. Өнгөрсөн жил тус компаний орлого 3 тэрбум гаруй долларт хүрчээ. Энэ жилийн орлого үүнээс давж магадгүй байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>