Орос улс 2020 онд дэлхийн хүчирхэг эдийн засагтай таван орны нэг болно гэж баримжаалж байна. Засгийн газрын нэгдүгээр орлогч Сергей Иванов телевизэд өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдав.Орос улс ДНБ-ий өсөлтөөр Европт тэргүүлж, дэлхийд 10-р байрт орж байна гэж Сергей Иванов тэмдэглэв. Эдийн засгийг төрөлжүүлэхэд зарим нэг ахиц гарсны дүнд дээрх өсөлт гарсан юм. Тэр хэлэхдээ: «Эдийн засгийн чанар нилээд өөрчлөгдсөн гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч ярьж байна. Нефть, хий олборлосны дүнд бус барилга, машины үйлдвэр, боловсруулах салбарын дүнд ДНБ 7,6-7,8 хувь өссөн. Хөдөлмөр эрхлэлт болон технологийн хөгжилд түлхэц болохын зэрэгцээ Оросын энгийн иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад чиглэсэн аж үйлдвэрийн салбарын ачаар ДНБ өссөн гэж Сергей Иванов тэмдэглэв. Дэлхийн ДНБ-нд Орос улсын оруулсан хувь нэмэр АНУ, Хятад, Япон улсынхаас одоохондоо бага байна. Гэхдээ Франц, Их Британи, Энэтхэг, Бразил улсын эдийн засгийн хэмжээтэй дүйцэж байгаа юм. Макро эдийн засгийн бусад үзүүлэлтээр Орос улсын байр суурь энэ бүлэгт илт дээгүүр байна. Энэ жил гадаадын капиталын өсөлт 20-25 хувиар эсвэл 35-40 тэрбум доллароор нэмэгдэнэ. Энэ үзүүлэлтээр Орос улс дэлхийд 5-р байр эзэлж байна. Үүний зэрэгцээ эдийн засагт капиталын зугтах үзэгдэл бараг бүрмөсөн арилсан юм. Зун, намар дэлхийн санхүүгийн биржид гарсан хямралын үеэр Оросоос капиталын гарах урсгал Хятад, АНУ, Бразилийг бодвол хэд дахин бага байсан юм. Олон улсын үнэлгээний агентлаг Орос улсад хөрөнгө оруулалтын таатай уур амьсгал бүрдсэн гэж дүгнэжээ. Дунд хугацаанд Орос улсын зээлийн төлөх чадвар өөрчлөгдөхгүй гэдэгт тус агентлагийнхан итгэлтэй байна. Орос улсын алт, валютын хэмжээнд үндэслэн тус агентлаг ийм үнэлгээ хийжээ. Энэ үзүүлэлтээр Орос улс Хятад, Японы дараа дэлхийд гуравдугаар байрт орж байна. Орос улс энэ жил анх удаа Олон улсын валютын сан, НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн хөтөлбөрийн хандивлагч орон болсон учраас ийм өндөр үнэлгээ авчээ. Удаан ч гэсэн Оросын экспортын бүтэц өөрчлөгдөж байна. Түүхий эдийн экспортын хэмжээ өндөр хэвээр байна. Гэхдээ төгөлдөржилт болон дээд зэргийн технологид суурилсан өндөр нэмүү өртөгтэй бүтээгдэхүүний экспортын өсөлтийн хурд түүхий эдийн экспортын өсөлтийн хурдыг давж эхэлжээ. Эдийн засгийг төрөлжүүлэх шинэ механизм боловсруулсан болохоор экспорт ч ялгаагүй төрөлжинэ гэсэн үг юм. Тухайлбал дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн эдийн засгийн онцгой бүс байгуулах, нисэх онгоц, цөмийн эрчим хүч, нанотехнологийн салбар юм. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар өндөр байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>