Орос улс аливаа төрлийн сөргөлдөөнд оролцохгүй бөгөөд шинэ “ариун холбоотны” нэг хэсэг болохгүй. Энэ тухай Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Эксперт” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн нийтлэлдээ дурджээ. Оросын Гадаад хэргийн сайдын энэ нийтлэл нэг талаар үзэл баримтлал нөгөө талаас 2007 оны дүнг гаргажээ. Олон улсын болон бүс нутгийн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагааг цогцлуулах алхамыг эргэн харах шаардлагатай байна гэж Сергей Лавров дүгнэжээ. Энэ нь стратегийн тогтвортой байдлыг хадгалах, Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах АНУ-ын төлөвлөгөө, Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээний хувь заяа, дунд зайны тусгалтай пуужингийн тухай гэрээ, зэвсэг хураах бусад асуудалтай холбоотой болохыг төвөггүй ойлгож болно. Гадаад хэргийн сайд Сергей Лавровын энэ томъёолол үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал, Хойд Солонгос болон Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон хямралыг шийдэх арга зам, дэлхийн ойролцоох орон зайд АНУ зэвсэглэлээр хөөцөлдөж болзошгүй зэрэг асуудлыг хамарч байна. Оросын Гадаад хэргийн сайдын мэдэгдэл Косово, Ирак, Ойрх Дорнод болон Афганистаны байдлыг зохицуулах арга замд 100 хувь хамаарна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн амьдралд, НҮБ-д дэлхийн тэргүүлэх гүрний гүйцэтгэх үүрэг, байр суурьтай шууд хамаатай.Эдийн засаг, ардчилалын хувьд бэхжсэн Орос улс өдөр тутмын бүх асуудлаар гадаад ертөнцтэй нээлттэй, шударга, өргөн хүрээтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг гадаадын энгийн сонсогч болон төрийн ажилтнууд ойлгох хэрэгтэй. Москва хэн нэгний зөрчилдөөн дээр тоглож, булингартай уснаас загас барих бодолгүй байна. Талуудын нэг нь шийдвэр гаргавал энэ бүх зөвлөлгөө, хэлэлцүүлэг учир холбогдолтой болно. НҮБ-ын шийдвэрийн үл ойшоож, санаанаасаа зохиосон шалтгаанаар Иракт байлдааны ажиллагаа явуулах тухай АНУ-ын шийдвэр нэгэн жишээ юм. Тэгш эрхтэй, харилцан хүндэтгэх үндсэн дээр олон улсын аливаа хамтын ажиллагааг өрнүүлэх ёстой гэсэн зарчмыг Орос улс иш үндэс болгож байна. Эсрэгээр аливаа улс орон холбоотнуудтайгаа эв найрамдалтай байх эсвэл үндэсний ашиг сонирхолоо хамгаалахын аль нэгийг нь сонгох тийм нөхцөл байдалд орж болохгүй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын “Эксперт” сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсан энэ санаа ойлгомжтой байна. Москва олон улсын асуудлаар сөргөлдөх бус хамтран ажиллах бодлого баримталж байгаагийн нэг баталгаа энэ нийтэлэл байлаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>