Орос улс юуны түрүүнд дэлхийн эдийн засагт өөрийн байр сууриа бэхжүүлэх бодолтой байна. “Нэгдсэн Орос улс” намын удирдлагаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Дмитрий Медведевийн тодорхойлсон тэргүүн зэргийн зорилтын нэг нь энэ юм. Дмитрий Медведев ирэх 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь ялалт байгуулбал засгийн газрын тэргүүн болохыг зөвшөөрсөн В.Путин болон оросын ард түмний дэмжлэгэд түшиглэнэ. Олон туйлт ертөнцөд Орос улсын дангаараа гүйцэтгэх үүргийг цаашид бэхжүүлэх, эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн уриагаар В.Путин “Нэгдсэн Орос улс” намыг парламентын сонгуульд урьд авч байгаагүй их саналаар ялалт байгуулахад нөлөөлсөн билээ. Энд “эзэнт гүрний аюул занал”-ын тухай бус улс орны геополитикийн байдал, эдийн засаг болон оюуны нөөц бололцоонд нийцэх зохих байр суурь эзлэх тухай ярьж байна. “Нэгдсэн Орос улс” намын хурлаар Дмитрий Медведевийг ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлж, баталсны дараа тэрээр бүх ард түмний тэргүүн зэргийн зорилтот онцгой анхаарал хандуулж байна.Тэр хэлэхдээ: «Орос улсын дэлхийд гүйцэтгэж буй гойд манлайлах үүргийг бэхжүүлэхэд бид хамтдаа шинэ бодит амжилтанд хүрч, дэлхийн хөдөлмөрийн хуваарилалтад өөрсдийн байр сууриа хүчирхэгжүүлэх боломжтой. Оросын нийгэм одоо нийгмийн чиг баримжаатай нийгмийг цогцлуулан байгуулах чин хүсэлтэйгээр нэгдэж байна. Оросын ард түмний сонголт ийм байна. Би ч ялгаагүй ийм сонголт хийсэн гэж Дмитрий Медведев тэмдэглэв. Орос улсыг илүү хүчтэй, иргэний нийгмийг улам хөгжүүлэх, нийгмийн салбарыг илүү үр нөлөөтэй болгох боломж улс орны удирдлагад байна. Шинэ Орос улсын түүхэнд анх удаа парламентад үндсэн хуулийн олонх бий боллоо. Сонгуульд ялалт байгуулсан нам, сонгуульд 70 орчим хувийн санал авсан гурван намын дэмжлэгээр өөрийн нэр дэвшигчээ ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд байна. Дмитрий Медведев одоогийн ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай сонгуульд оролцох гэж байна. Хэрэв ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал Владимир Путин Дмитрий Медведевийн хамт улс орныг үргэлжлүүлэн хөгжүүлж, тогтвортой байдлыг хангахад бэлэн байгаа юм. “Нэгдсэн Орос улс” намаас гадна коммунист, либераль ардчилсан намууд ерөнхийлөгчид хүмүүсээ нэр дэвшүүлээд байна. Эдгээр нэмын удирдагч Геннадий Зюганов, Владимир Жириновский нар ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Баруунтны намууд өөрсдийн хүмүүсээ нэр дэвшүүлснээс гадна бие даан нэр дэвшигчид ч байна. Тухайлбал ерөнхий сайд асан Михаил Касьянов, Төв банкны тэргүүн асан Виктор Геращенко нар нэр дэвшжээ. Сонгуулийн сурталчилгааны ажилд оролцогчдын тоо ч, нэмэгдэх төлөвтэй байна. Саяхан болсон парламентын сонгуульд сонгогчид аль намыг дэмжэснийг харгалзавал нэр дэвшигчдээс ерөнхийлөгч болох хүнийг тодорхойлж болохоор байна. Энд “Нэгдсэн Орос улс” намын нэр дэвшигч тэргүүлэх нь маргаангүй юм. Оросын ард түмний олонхийн дэмжлэг авсан В.Путинтэй нэг байр суурьтай байгаа Д.Медведев ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлэх нь тодорхой байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>