Энэ тухай Оросын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Юрий Балуевский, мөн Гадаад хэргийн дэд сайд Сергей Кисляктай хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Манай улс төрийн тоймч Виктор Еникеев тайлбарлахдаа.
Орос, АНУ-ын дипломат болон цэргийн яамдын төлөөлөгчдийн стратегийн тогтвортой байдлын асуудлаар сүүлийн үед хийсэн зөвлөлгөөнд үндэслэн ийм дүгнэлт хийлээ. Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Армийн генерал Юрий Балуевский Вашингтонд яриа хэлэлцээ хийсэн байна. Харийн Сергей Кисляк хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Будапештад болсон дээд түвшний уулзалтын ажлын хэсэгт оролцжээ.
Энэ бүх уулзалтын үеэр америкийн тал Москвагийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем, Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээ, стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах асуудлаар баримт, нотолгоо, түгшүүрийг үл ойшоож байгаа нь тодорхой байна. “Вашингтон пост” сонинд нийтэлсэн мэдэгдэлд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс АНУ Орос улсыг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж байна гэж үзэхгүй байгаа, Орос улстай дэлхийн хэмжээнд сөргөлдөх бодолгүй байгаа тухай баталсан ч, амьдрал дээр эсрэгээр байна. Пентагоны тэргүүний хийсэн мэдэгдлийг бодвол генерал Балуевскийн хийсэн мэдэгдэл илүү жинтэй байна.
Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах Пентагоны төлөвлөгөөг аваад үзье. Москвад өнгөрсөн 10-р сард босон гадаад хэргийн болон батлан хамгаалахын төлөөлөгчдийн уулзалтаар АНУ энэ асуудлаар амласан 5 гол байр сууриа хамгийн сүүлд бичгээр ирүүлсэн саналдаа тусгаагүй байна. Оросын өмнөд болон алс дорнодын гадаадын ойролцоо АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах систем хамгаалах шинэ бааз байгуулж магадгүй тухай мэдээлэл генерал Балуевскийд байна. Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээний тухайд АНУ, НАТО энэ гэрээг Орост улс төрийн дарамт шахалт үзүүлэхэд ашиглаж, Орос улсын хойд хэсгээр хиллэдэг Балтын тэнгисийн орнууд болон эвслийн гишүүн оронд цэргийн хүчээ нэмэгдүүлж байна. Болгар, Румынд шинэ бааз байгуулах төлөвлөгаа АНУ-д байна. Орос улсаас өөр НАТО-ийн гишүүн ганц ч орон Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээг батлаагүй юм.
Энэ чухал салбарт шударгаар хамтран ажиллаж, түншлэхэд Вашингтоны энэ төлөвлөгөө, үйлдэл наад захын шаардлага хангахгүй байгааг улс төр, цэргийн асуудлаар гүехэн ойлголттой хүн ч ойлгохоор байна. АНУ 1972 оны пуужингийн довтолгооноос хамгаалах системийн гэрээнээс дангаараа гарсныг энд сануулъяа. Одоо Америк стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах үйл явцыг үргэлжлүүлэх сонирхолгүй байна. Стратегийн давшилтын зэвсгийн 1-р гэрээ 2009 онд дуусах учраас энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Хяналт, шалгалт явуулах арга хэмжээг энэ гэрээнд тусгасан. Энэ бүхнээс Орос улсыг бодвол дангаараа цэргийн давуу талтай болох гэсэн “хүйтэн дайны үеийн” эвслийн хуучинсаг сэтгэхүй Вашингтонд одоо хир байгаа гэж хэлэх үндэстэй юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>