“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Улиран өнгөрч буй 2007 он гадаад улс төрийн болон олон улсын харилцааны тухайд ямар он болж өнгөрсөн бэ? Орос, Азийн орнуудын харилцаа улиран өнгөрч буй онд ямаршуухан түвшинд байв. Улиран өнгөрч буй он улс төрийн талбарт бүхэлдээ амаргүй байсан гэж зүрхлэн хэлмээр байна. Тусгаар улсын эсрэг АНУ-ын явуулж буй халдан түрэмгийлэл, дэлхийн янз бүрийн өнцөг булан бүрт орон нутгийн дайн, дотоодын тэмцэл, зэвсэгт мөргөлдөөн үргэлжиллээ. Мэдээллийн агентлаг зэвсэгт этгээдүүдийн гэнэтийн халдлага, алан хядах ажиллагаа, аллага хядлага, дэлбэрэлт, түймэр, хүн барьцаалж мөнгө шаардах зэрэг мэдээллийг бараг өдөр бүр уламжилж байлаа. Харамсалтай нь дэлхийд тогтвортой байдал байсаар байна. Шинэ аюул заналыг сөрөн зогсоход соёл иргэншсэн бүх хүн төрлөхтөн практик хүчин чармайлтыг зохицуулах шаардлагатай байна. Мэдээж хэрэг улиран өнгөрч буй 2007 он олон орон, ард түмэн туршлагажиж, ухаажсан байгаа. Глобалчлагдаж буй ертөнцийн онцлог, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг илүү сайн ойлгох болсон. Олон улсын асуудлыг шийдвэрлэхэд орос улсын гүйцэтгэх үүрэг өнгөрч буй онд эрс нэмэгдсэн. Орос улсын дотоод бэхжил, хууль ёсны ашиг сонирхолоо шударга, нээллттэй хамгаалах чадвар, дэлхийн хөгжлийн орчин үеийн хандлагыг бүхэлд нь зөв тодорхойлсон зэрэг нь энэ үйл явдлын гол үндэс юм. Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай тогтоосон харилцаа үр ашигтай хөгжсөнөөр бидний сэтгэлд үлдлээ. Дэлхийн хамгийн их хүн амтай, сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжлийн хурдацаар ОХУ-тай эн зэрэгцэж байгаа Хятад, Энэтхэг улстай юуны түрүүнд харилцаагаа хөгжүүллээ. Орос улс эдгээр оронтой холбоотон, стратегийн харилцаа тогтоосон. Олон улсын тулгамдсан олон асуудлаар Москва, Бээжин, Дели ижилхэн байр суурьтай байна. Эдгээр орон бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцож, ёс суртахууны болон шашны үнэт зүйлийн талаарх өөрсдийн төсөөллөө бусад улс оронд тулгадаггүй бөгөөд дэлхий ертөнц олон туйлт, шударга, ардчилсан, зохистой байх ёстой гэж үздэг юм. НҮБ-ын дүрмийг зөрчин, нэг улс эсвэл бүлэг улс дэлхийд монополь тогтоох ёсгүй гэдэгт дээрх улс орнууд итгэлтэй байгаа юм. Орос, Хятад, Энэтхэг улс олон улсын талбарт энх тайвныг эрхэмлэсэн бодлого хэрэгжүүлж байна. Орос, Энэтхэг, Хятад улсын худалдаа-эдийн засгийн харилцаа өнгөрөгч онд эрчимтэй хөгжсөнийг энд тэмдэглэе. Өнгөрсөн жил болон энэ жил Орос, Хятадад хоёр орны жилийг тэмдэглэсэн нь харилцааг бэхжүүлэх чухал алхам боллоо. Үүнтэй жижл өргөн хүрээтэй ажиллагааг ирэх жил болон дараагийн жил Орос, Энэтхэг улсад зохион явуулна. Улиран өнгөрч буй онд Орос улс азийн бусад улс тухайлбал Вьетнам, Монгол Улс, БНАСАУ, БНСУ, Индонези, Малайз, Сингапур болон Таиландтай харилцаагаа үр ашигтай хөгжүүллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>