Зөвлөлт монголын найрамдалын нийгэмлэг, мөн 1992 оноос тус байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлж, хууль ёсоор залгамжилсан Монгол анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ой 2008 оны 5-р сарын 14-нд болно. Манай хоёр орны ард түмний найрамдлыг хөгжүүлж, бэхжүүлэх үйлсэд олон нийтийн энэ байгууллага ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн тэргүүлдэг Монголын найрамдалын нийгэмлэгийн холбоо асуулт хариултын уралдаанд дэмжлэг үзүүлж, МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.  Асуулт хариултын уралдаан 4 асуултаас бүрдсэн.
Та бүхэн асуулт хариултын уралдааны асуултыг бичиж авахад бэлэн болсон биз ээ. Нэг дэх асуулт: Зөвлөлт-монголын найрамдлын Нийгэмлэгийг 1958 онд хэн анх тэргүүлж байсан бэ? Энэ домогт хүний тухай өгүүлнэ үү.
Хоёр дахь асуулт: ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар нисэгч-сансрын нисэгч Виктор Васильевич Горбатко Монгол анд нөхдийн Нийгэмлэгийг 1973 оноос тэргүүлж байна. В.В.Горбатко хэзээ, хэдэн удаа сансарт ниссэн бэ?
“Оросын дуу хоолой” радио болон Монгол анд нөхдийн оросын нийгэмлэгээс зохион явуулж буй асуулт хариултын шинэ уралдааныг зарлаж байна.
Асуулт хариултын уралдааны гурав дахь асуултыг бичиж авна уу. Монгол анд нөхдийн Оросын Нийгэмлэг монголын ижил төстэй нийгэмлэгтэй ямагт нягт харилцаатай ажиллаж ирсэн, одоо ч ажиллаж байна. Монголын энэ Нийгэмлэг ямар нэртэй вэ? Энэ нийгэмлэг 2007 онд хэдэн жилийнхээ ойг тэмдэглэсэн бэ?
Сүүлийн дөрөв дэх асуулт: “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн редакц Монгол анд нөхдийн оросын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцдог билээ. Тус радиогийн монгол хэл рүү цацдаг нэвтрүүлгийг та хэрхэн үнэлж байна вэ? Нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэх, танд хэлэх ямар санал, шүүмжлэл байна вэ?
Эрхэм анд найз нараа, та бүхэн Монгол анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны асуултыг бичиж авсан гэж найдаж байна. Бид нэвтрүүлгээрээ асуултыг нэг бус удаа дамжуулна. Үүнээс гадна асуулт хариултын уралдааны мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин 12-р сарын 28-ны баасан гаригийн дугаартаа асуулт хариултын уралдааны асуулт, болзлыг нийтэлнэ.
Монгол анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Васильевич Горбатког микрофоныхоо өмнө урьяа.
Эрхэм монгол анд нөхдөө! Та бүхэн Монгол анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойг тохиолдуулан явуулж буй асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Орос, монголын ард түмний найрамдлын агуу их уламжлалыг үргэлжлүүлэх монголын залуучууд уг тэмцээнд их идэвхтэй оролцоно гэж найдаж байна.
Одоо асуулт хариултын болзол, тэргүүн байрын шагналын тухай өгүүлье. Асуулт хариултын уралдааны хариултыг 2008 оны 5-р сарын 15 хүртэл хүлээж авна. Уралдаанд бэлтгэх хугацаа бага болохоор анд найз нараа яараарай. Асуулт, хариултын уралдааныг зохион явуулах уламжлал ёсоор хамгийн түрүүнд хариултаа илгээсэн хүнд урамшуулах шагнал олгоно. Мөн хамгийн бяцахан, хамгийн өндөр настай орлцогчид бас шагнал гардуулна.
Харин эхний 3 байрт шалгарсан хүмүүст Монгол анд нөхдийн оросын нийгэмлэг үнэтэй бэлгээр шагнана. Эхний 3 байрт шалгарсан хүмүүсийг Орос, Монголын бусад байгууллагууд шагнан урамшуулна.
Асуулт хариултын уралдааны хариултыг бид 5-р сарын 15 хүртэл хүлээж авахыг дахин давтая. Та захиандаа өөрийнхөө тухай, хэдэн настай, мөн гэрийн хаяг, гар утасныхаа дугаарыг зайлшгүй бичээрэй.
Асуулт хариултын уралдааны дүнг гаргах үеэр шагналыг хэзээ, хаана, гардуулах тухай мэдээлнэ.
Асуулт хариултын уралдааны хариултыг: Москва, 115326, Пятницкая ул, дом 25, “Оросын дуу хоолой”радио, Монгол хэлний нэвтрүүлгийн редакц.
Та бүхэн post_mn@ruvr.ru мэйл хаягаар мөн хариултаа илгээж болно.

<сонсох>