Foto http://dn.kiev.uaКиотогийн протоколын хүрээнд Орос улс 2008-2012 онд 300 сая тонн нүүрс хүчлийн хийн квотыг худалдахад бэлэн байна. Оросын худалдаа эдийн засгийн хөгжлийн яам ийм хязгаарыг баталжээ. Квотыг шууд бус харин Киотогийн протоколд тусгасан олон тэрбум долларын хөрөнгө оруулалтын онцгой төслөөр худалдана. Киотогийн протоколд нэгдсэн орнууд дэлхийн дулааралтын гол шалтгаан хэмээн эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийн хэмжээг бууруулах үүрэг хүлээснийг энд дурдъяа. Үүний зэрэгцээ агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийн квотын олон улсын зах зээл бий болсон юм. Орос улс өнөөгийн байдлаар хандивлагч орны тоонд багтаж байна. Орос улс 2008-2012 онд агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийн 3 тэрбум орчим тонн нүүрс хүчлийн хий хэмнэж, “нөөц”-тэй болжээ. Орос улс үүнийхээ 10 хуваасны нэгийг худалдахаар санал болгосон байна. Хүлэмжийн хийн квотыг шууд худалдах буюу хамтарсан төсөл хэрэгжүүлж болно. Энэ тохиолдолд сонирхогч орны компани Оросын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийг бууруулах төсөлд хөрөнгө оруулж, хэмнэсэн нөөцийг өөртөө авдаг байна.Экологичид хөрөнгө оруулалтын төслөөс гадна квотыг худалдахыг сайшаадаггүй гэж Орос дахь Дэлхийн онгон байгалийн сангийн уур амьсгалын хөтөлбөрийн зохицуулагч Алексей Кокорин ярьж байна. Тэр хэлэхдээ: «Орос улс квот нь хүрэлцэхгүй байгаа швед, италичуудад квотоо худалдана гэхэд бид эргэлзэж байсан. Тэгэхлээр энгийн хүнд ямар ач холбогдолтой вэ? Улсын төсөвт хэдэн төгөрөг орлоо тэгээд энгийн хүнд юу ч наалдахгүй үлдэнэ. Экологичид бид үүнийг их шүүмжилсэн. Харин ийм худалдаа хийлгүй өөр механизмыг бодож олсон байгаа. Энэ механизмаар аливаа бүс нутагт экологийн нөхцөл байдлыг сайжруулах тодорхой төсөл хэрэгжүүлэх санал аж гэлээ. 2008 онд 100-150 төсөл хэрэгжинэ. Хэрэв эдгээр төсөл батлагдвал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгох, аж үйлдвэрт эрчим хүч хэмнэх технологи ашиглах, нүүрсний уурхайн хорт хийг арилгах, хотуудын дулаанаар хангах системийг сайжруулахад түлхүү анхаарал хандуулна. Агаар мандалд цацагдаж байгаа нэгж хорт хий 8 орчим евро гэж үзвэл энэ төслүүдэд хэдэн тэрбум долларын хөрөнгө орно гэсэн үг юм гэж Алексей Кокорин ярьж байна. “Цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын конвенцийн сайт, Киотогийн протоколын сайтад 100 сая орчим тонн нүүрс хүчлийн хий бүхий оросын 40 орчим төсөл тавьжээ. Хэрэв үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл хагас тэрбум евро болно. Яг нарийн тоог гаргах боломжгүй. Энэ бол ердөө 40 төсөл үүний дараа шинэ төсөл ч гарч ирнэ. Эдийн засгийн яам нэмэлт зохицуулалтын бүх баримт бичгийг бэлтгэсэн болохоор төслийг хянахад хялбар байх болно. Тухайлбал хамгийн бага зардал, хамгийн бага саад тотгр зэрэгийг зааж өгчээ гэж Алексей Кокорин хэллээ.Киотокийн протокол 2012 он хүртэл үйлчилнэ. Дараа нь яах вэ? Индонезийн Бали аралд болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хурлаар үүнийг хэлэлцэж байна. Агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийд хатуу хэм хэмжээ ногдуулах шинэ хэлэлцээрээр Киотокийн протоколыг сольж магадгүй байна.

Орчуулагч Г.Нарангарав

 <сонсох>