Энэ өдрүүдэд Москвад энэ арга хэмжээний үр дүнг гаргаж байна.
Орос хэлний жилийн хүрээнд дэлхийн 80 оронд 1000 орчим арга хэмужээ зохион багууллаа. Герман, Словак, АНУ, Малайз болон бусад оронд форум, орос судлаачдын уулзалт болов. Оросын соёлын 60 орчим наадам, орос хэл, уран зохиолын мэдлэг төдийгүй Оросын түүхийн мэдлэгийн талаар мөн тооны тэмцээн уралдаан зохион байгууллаа. Ихэнх оронд соёлын энэ арга хэмжээ “Орос хэл сансарт харилцах анхны хэл” уриан дор болж өнгөрлөө. Үндэсний соёлоо олон улсын түвшинд гаргаж тавих ажил явуулдаг Гете молон Сервантесийн хүрээлэн, Британийн зөвлөл зэрэг олон нийтийн байгууллагатай төстэй “Оросын ертөнц” нэртэй үндэсний сан байгуулсан нь хамгийн онцгой үйл явдал байлаа.
Тус сангийн тэргүүн, Оросын нэрд гарсан улс төр судлаач Вячеслав Никоновын тэмдэглэснээр оросын ертөнц гэдэг бол бүх тивд оршин суугаа тэрбум хүний гуравны нэг юм гэжээ. Энэ хүмүүсийн заримынх нь хувьд орос хэл эх хэл шиг нь, зарим нь уг хэлийг ойлгодог төдий байгаа.
Орос хэлний жил дууссаны дараа орос хэлний 10,100 жилийг зохион явуулахын тулд бид “Орос хэл сурах цаг болсон” уриан дор дэлхийг хамарсан өргөн хүрээтэй сурталчилгааны кампанит ажил явуулахаар төлөвлөж байна гэж Вячеслав Никонов ярив. Дэлхийн гол хэлүүд тухайлбал хятад, англи, араб, франц болон бусад хэлээр энэ ажлыг зохион явуулна.
Дэлхийд орос хэлний жилийг дуусгаад Оросын санаачилсан олон улсын шинэ хөтөлбөрийг эхлүүлж байна. Ирэх жил Европарламентад Европын оросын форум, орос хэлийг интернетээр алсын зайнаас сургах “Орос хэл бүгдэд” төсөл томоохон арга хэмжээ болно.
Дэлхийд тархасан байдлаараа Орос хэл өнөөгийн байдлаар дөрөвдүгээр байрт орж байна. Дэлхийн соелын чухал хэсгийн хувьд энэ хэлний статусыг бэхжүүлэх нь Орос хэлний жилийг зохион явуулах зорилтын нэг төдийгүй ирээдүйн зорилт билээ. Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлдог ТОЕФЛ зэрэг олон улсын сертификатын стандарттай төстэй гадаадын иргэдийн орос хэлний мэдлэгийн тодорхойлдог стандартыг ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны яам ойрын үед батлахад бэлэн байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>