ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орны эдийн засгийн ирээдүйн талаар өөрийн байр сууриа эх орны болон гадаадын бизнес эрхлэгчдэд танилцуулав. Тэрээр жижиг бизнесээс өгсүүлээд томоохон концерн, мөн аж үйлдвэр болон санхүүгийн бүлгийг төлөөлдөг Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагатай уулзахдаа хөтөлбөрөө танилцуулсан байна. Төрөөс эдийн засагт шууд хөндлөнгөөс оролцохын эсрэг байгаагаа Владимир Путин хэллээ. Эдийн засаг амжилттай хөгжихөд дэд бүтцийн хөгжлийн нөхцлийг бүрдүүлэх нь түүний үүрэг гэж хэллээ. Эх орны эдийн засгийн гол салбарт одоо байгуулагдаж байгаа улсын корпроциийн энэ үйл явцад оруулах хувь нэмрийн талаар тэр ярилаа. Владимир Путин оросын бизнесийн төлөөлөгчдөд хандан хэлэхдээ: «Бид төрийн капитализм байгуулахыг зориогүй. Энэ бидний сонголт, миний явах зам биш. Эдийн засгийн шинжтэй амин чухал салбарыг төрийн дэмжлэггүйгээр зүгээр ч нэг сэргээх боломжгүй болохыг бид харж байна. Тухайн салбарт бизнес өөрөө ороод ирэхгүй. Бид улсын корпорацийг байгуулсан тэр чигт нь байлгах бодолгүй байна. Энэ корпорациудыг хөл дээр нь босгож, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгосны дараа бид эдгээр корпорациудыг зах зээлийн нөхцөлд ажиллах нөхцлийг нь бүрдүүлнэ. Тийш нь тухайлбал янз бүрийн корпорацид, магадгүй хяналтын гол корпорацид бизнесийг татана. Би үүнд эргэлзэхгүй байгаа төдийгүй үүнийг хийнэ гэлээ. Гадаад эдийн засгаас Оросын эдийн засгийн байдлын хамаарлыг бууруулах байр суурьтай байгаагаа Владимир Путин хэллээ. олборлох салбарын эдийн засгийн бодит салбарын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд татварын бодлогыг өөрчлөх шаардлагатай гэж тэр үзэж байна. Дэлхийг хамарсан өрөсөлдөөний нөхцөлд шинэ бүтээл туурвил нэвтрүүлж, дэлхийн хөдөлмөрийн хуваарилалтад хамгийн хэтийн төлөвтэй шинжлэх ухааны үйлдвэрлэлийн хэсгийг эзэмшихийг бизнесийн төлөөлөгчдөд уриалав. Нэг талаас бизнесийн байгууллага их ашигтйа ажиллах бөгөөд, нөгөө талаас нийгмийн ашиг тусад багагүй ач холбогдолтой, дээд зэргийн технологи бүхий нөөц ашиглахыг тэрээр хэллээ. Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Евгений Примаков хамт ажиллагсдынхаа нэрийн өмнөөс Орос улсын эдийн засгийн болон улс төрийн залгамж бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Орос улсын эдийн засгийн хөгжлийн шинэ замыг хадгалж ДНБ-ий өсөлтийн хурдыг хадгалах боломжтой гэж тэр хэлэв. ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Дмитрий Медведев засгийн газрын тэргүүн болохыг В.Путинд саяхан санал болгосон юм. В.Путин оросын бизнес эрхлэгчидтэй уулзахдаа ирээдүйн ерөнхий сайдын хувиар уулзлаа хэмээн олон шинжээч дүгнэснийг энд тэмдэглэх хэрэгтэй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>