Оросын бизнес Дэлхий Худалдааны Байгууллгад (ДХБ)-д элсэхээр бэлтгэж байна. ДХБ-ын дүрмээр ажиллах нөхцөлд оросын аж үйлдвэрийн байгууллагын ашиг сонирхолыг хамгаалах асуудал эрхэлсэн тусгай хороог ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэргэж байгуулжээ. Шинэ хороо юуны түрүүнд орсын байгууллагад зөвлөлгөө өгч, дэмжлэг үзүүлнэ. ДХБ-ын нөхцөлд ажиллах асуудлаар бизнесийн төлөөлөгчдөд сургалт семинар зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн мэргэжилтнүүд гадаад худалдаа эрхэлж байгаа хүмүүст шүүхийн хамгаалалт үзүүлж, худалдааны маргааныг шийдвэрлэхэд бүхий л талаар тусална гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны гадаад худалдааны академийн “Гадаад худалдаа клубын” ерөнхийлөгч Дмитрий Орлов хэллээ. Тэр тэмдэглэхдээ: “Тус хорооны үйл ажиллагааны чиглэлийг боловсруулж эхэлжээ. Төр, бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ОХУ-ын засгийн газарт танилцуулах оросын аж үйлдвэрийн байгууллагаас тавьсан багц саналыг боловсруулж, эдгээрийг ДХБ-ын хүрээнд болон худалдааны яриа хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулахад тус хорооны хол ажил чиглэж байна. ДХБ-д элссэний дараа өрсөлдөөн ширүүсч, бэлтгэлээ сайна хангасан компани тунаж үлдэнэ гэлээ. Орос улс ДХБ-д элсэх яриа хэлэлцээ 1995 оноос эхэлжээ. Одоо энэ яриа хэлэлцээ төгсгөлийн шатандаа байна. Төгсгөлийн илтгэлийн зарим хэсгийг тохиролцох л үлдсэн гэж ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимын дарга Иван Сурма ярив. Тэр хэлэхдээ: “Одоогийн байдлаар бид яриа хэлэлцээгээ дуусах шатандаа байна. Хоёр талын үндсэн яриа хэлэлцээг дууссан. Хөдөө аж ахуйг дэмжих, оюуны өмчийг хамгаалах, мал эмнэлэг, фито ариун цэврийн арга хэмжээ (шарилж, газар ой мод ургамалын байдал, хортой ургамалын тоог тодорхойлох, ургамалын гаралтай өвчний тархалт, шарилж ургамалын тоо), техникийн дотоод дүрэм, экспортын татвар зэрэг асуудлаар тохиролцох үлдээд байгаа юм. Женевт 12-р сарын дундуур болох яриа хэлэлцээ, зөвлөлгөөний үеэр энэ асуудлын хэлэлцэнэ. Зарим асуудлыг яриа хэлэлцээний төгсгөлийн шат буюу 2008 оны 1-2 сард хэлэлцэнэ.Орос улс бараг 60 орчим худалдааны түншүүдтэй амжилтта яриа хэлэлцээ хийсэн. Хоёр орны харилцаа хурцадсанаас болж ДХБ-ын хэдийн тохиролцсон протоколд гарын үсэг зурахаас татгалзсан Гүрж, Саудын Аравитай хоёр талын яриа хэлэлцээ хийх үлдээд байна. Одоо Гүржтэй хийх яриа хэлэлцээ улс төрийн сэтгэл хөөрлөөс ангид техникийн шатанд орсон тухай оросын төлөөлөгчдийн тэргүүн Максим Медведков үзэж байна. Орос улс 2008 онд ДХБ-д элсэх боломжтой гэж тэр үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

 <сонсох>