Foto http://www.tden.ruВладимир Путин ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь 5-р сард дуусахаар Орос улсын удирдлагад хэвээр үлдэж магадгүй байна. Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд улс орны тэргүүлэх намаас нэр дэвшсэн Дмитрий Медведев засгийн газрын тэргүүн болохыг Владимир Путинд санал болгожээ. 1990-ээд оны сүүлээр сонгосон загламж бодлогыг хангахад энэ бүхэн шаардлагатай юм гэж тэрээр телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн юм. Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн салбар уналтанд орохоос сэргийлж, мөн ард түмний сонгосон бодлого юм. Энэ бодлого Орос улс олон улсын хамтын нийгэмлэгт зохих байр суурь эзэлсэн гэж Дмитрий Медведев хэлэв: «Цаашид энэ замаар явахад энэ үзэл санааг дэмигч шинэ ерөнхийлөгч байхад хангалтгүй байна. Одоогийн ерөнхийлөгчийн бүрдүүлсэн багийн ажиллах чадварыг хадгалах нь чухал. Тиймээс манай орны хувьд гүйцэтгэх засаглалын чухал албан тушаалд буюу засгийн газрын тэргүүнээр Владимир Путиныг сонгох нь чухал байна. Төрийн Думын сонгуульд сэтгэл хөдөлгөм ялалт байгуулсан “Нэгдсэн Орос улс” томоохон намын нэр дэвшигчдийн жагсаалтыг тэрээр тэргүүлсэн юм. Шинэ хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал ийм бүрэлдэхүүнтэй үр дүнтэй ажиллаж чадна гэлээ. Хэрэв Владимир Путин энэ саналыг хүлээж авбал, төр засгийг шилжүүлэхтэй холбоотой шилжилтийн үе элдэв хүндрэлгүй болж өнгөрнө. Бид шинэ засаглалын гэрч болно. Оросын нэрд гарсан улс төр судлаач Виталий Третьяков ийн бодолтой байна: «Үүнийг урьдаас төлөвлөөгүй. Үүнийг сайн бодолцоод, хэрэгжүүлэх төлөвтэй байна. Энэ нь анхаарал их татаж байгаа юм. Ийм байдлаар улс орны бодлогыг хангалттай үр нөлөөтэй үргэлжлүүлнэ. Хоёр анд байхаас гадна ойролцоо бодож сэтгэдэг байж энэ үр нөлөөтэй хэрэгжинэ. Учир нь Кремль болон цагаан ордон буюу оросын хоёр засаглалын хооронд байнга өрсөлдөөн явагдаж байдаг юм. Энэ хоёрын аль нэг нь чухал байж таарч, өрсөлдөөн эцэс болдог байсан. Мэдээж хэрэг Кремль хамгийн чухал нь болж таардаг». Энэ тайлбарт логик байхгүй. Улс орны хоёр тэргүүлэх улс төрч өөрсдийн хувийн хүсэл зоригоор дэвшин гарсныг яагаад хүлээн зөвшөөрч болохгүй гэж. Энэ хүсэл зоригоо ажил хэрэг, улс орны ашиг сонихолд зориулж байгаа шүү дээ.

 

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>