Эх газрын усан доорх хүзүүвчээс нефть, хийн шинэ орд боловсруулах ажил эрхэлж байгаа Оросын компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх даацтай дэмжлэг авч байна. ОХУ-ын ерөнхийлөгч эх газрын усан доорх хүзүүвчийг эзэмших нөхцлийг нилээд сайжруулсан хуулинд гарын үсэг зурав. Арктикийн тэнгисийн хүзүүвчийн оросын хэсэгт, мөн Сахалины эх газрын усан доорх хүзүүвчид нүүрс ус төрөгчийн түүхий эдийн асар их нөөц байгаа юм. Ялангуяа Баренц, Карскийн тэнгис онцгой ирээдүйтэй. Одоогоор энэ хавийг хараахан нарийн судлаагүй байна. Хийсэн ажил тийм их биш ч, үр дүн нь мэдэгдэхүйц байна. Тухайлбал Баренц, Карск, Охотскийн тэнгисийн нөөц 10 гаруй тэрбум болзолт түлш байна. Өнөө хүртэл геологийн судалгаа хийх зорилгоор газрын хэвлийг 5 жил ашигладаг байсан. Цаг уурын хүнд нөхцөлтэй нутгийн хойд хэсэгт хуулиар тогтоосон хугацаанд тэр бүр бүрэн судалгаа хийж чаддаггүй байсан. Тиймээс эх газрын хүзүүвчийг эзэмших компанийн идэвхийг сулруулдаг байсан аж. Шинэ хуулиар эх газрын усан доорх хүзүүвчийн хэсэгт геологийн судалгаа хийх хугацааг 5-10 жил болгон нэмжээ. Геологи тандан судалгаа хийх хугацааг хоёр дахин нэмснээр компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмнэ гэж Эх газрын усан доорх хүзүүвчийн нөөцийг судалж, үнэлэх асуудал эрхэлсэн Оросын эрдэм шинжилгээний гол төв болох “Далай судлалын” Хүрээлэнгийн ахлах ажилтан Олег Супруненко ярив. Тэр хэлэхдээ: «Манай нефть, хийн томоохон компаниудтай Бид харилцаатай ажилладаг. Бид 2020 оноос Баренцийн тэнгисийг тэрчигт нь, Карскийн тэнгисийн приямалийн усан орон зайн ихэнх хэсэгт лиценз олгох боломжтой. Мөн Лаптевын тэнгис, Зүүн Сибирь болон Чукотын тэнгисийн эхний талбайг санал болгох боломжтой гэлээ. Хүзүүвчийн орд газрын хувийн жингээс үүдээд Орос улсын нефть хийн олборлолт ойрын жилүүдэд эрс нэмэгдэнэ. Шинэ хууль баталснаар нефть хийн компаниуд нутгийн хойд хэсэгт ажиллахад түлхэц болж байна. Эх газрын усан доорх хүзүүвчийн геологийн судалгаа явуулахад төрөөс олгох татаасыг нилээд нэмэх төлөвтэй байна. Энэ зорилгод тэрбум гаруй доллар зарцуулна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>