Foto: http://amo-zil.ru/zil“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Нэвтрүүлгээ үргэлжлүүлье.
Орос улсын автомашин үйлдвэрлэгч тэргүүлэх компани сүүлийн үед гадаад зах зээлд гарах зорилт тавиад байна. Ялангуяа авто хөсгийг олон арван жил ашиглаж байгаа оронд автомашинаа нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Манай сурвалжлагч Дмитрий Шорков энэ сэдвийг үргэлжлүүлнэ.
20-25 жилийн өмнө автопаркийн 90 хувь нь зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн машинаас бүрдэж байсан Монгол улсад автомашинаа нийлүүлнэ. Монгол хөдөө нутагт орост үйлдвэрлэсэн цөөн тооны машин одоо ч явж байна. Оросын машин үйлдвэрийн томоохон холдинг “ГАЗ” групп ЛиАЗ-5226 хотын орчин үеийн автобусын загварыг туршихаар Улаанбаатар хотод өгсөн юм. Туршилтын үр дүн гарсны дараа энэ машины эхний хэсгийг нийлүүлэх гэрээ байгуулна. Монгол Улсын нийслэл ойрын хоёр жилд оросын шинэ 150 автобустай болно.
Оросын автомашины үйлдвэрлэлийн хуучин байгууллагын нэг, 90 жилийнхээ ойг тэмдэглээд байгаа дунд жингийн ачааны тэрэг үйлдвэрлэгч АМО “ЗиЛ” компани хөрш орондоо анхаарал хандууллаа. Монгол жолооч нар “ЗиЛ” маркийн машиныг сайн мэддэг. ЗХУ-ын үед Монгол Улсад энэ маркийн олон загварын ачааны хэдэн мянган машиныг Монгол Улсад нийлүүлж байсан юм. Намайг сурагч байх үед буюу 1970-аад онд “Миний Монгол” нэртэй зургийн цомог байсан юм. Зарим зураг одоо сэтгэлд үлджээ. Боодол өвс ачсан монгол дугаартай ачааны машины цуваа цасанд дарагдсан тал нутгаар хөдөлж буйг гэрэл зурагчны хальсанд буулгасан зургийг тод санаж байна. Энэ цуваанд “130”, “164” загварын “ЗиЛ” 25 машин байсан юм. Гэрэл зургийн дор: “Хөдөө нутагт өвлийн нэмэлт тэжээл хүргэхээр” гэж бичсэн байлаа.
Эдийн засгийн шинэ нөхцөл бүхий монголын зах зээлд гарахад АМО “ЗиЛ” компани ямар алхам хийж байгаа талаар тус компанийн алс гадаадын орнуудын борлуулалтын асуудал эрхэлсэн газрын дарга Сергей Лащенков утсаар надад ярьсан юм.
Би жилийн өмнө Монгол Улсад очиж, “Билгэр Интернэшнл” компанитай гэрээ байгуулсан гэж Сергей Лащенков ярьж байна. Энэ компани АМО “ЗиЛ” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Үүнээс өмнө бид монголын хэд хэдэн компанитай хамтран ажиллаж байсан ч, манай албан ёсны борлуулагч болох шаардлага хангасан компани таараагүй. Улаанбаатар хот дахь “Билгэр Интернэшнл” компанийн үзэсгэлэнгийн танхимд бид энэ жил гурван машиныг загвар болгон илгээсэн. Монголын хэрэглэгчдэд өнөөгийн “ЗиЛ” машиныг нүдээр харах боломж бүрдүүлэхийг зорьсон нь энэ. Тэгэхлээр Орос, Монголын хамтын ажиллагааны “анир чимээгүй” үе дууссан гэж хэлж болно. Одоо хоёр орны харилцааны шинэ хуудас нээгдэж байна.
Монголын тал “ЗиЛ” машины ямар загварыг илүү их сонирхож байна вэ?
Дунд жингийн хоёр, гурван голтой “ЗиЛ” загварын машины баазад тулгуурласан зам тээврийн техник болон самосвал, мөн хашлагатай, дизель хөдөлгүүртэй “4329-30” 6 тонн ачааны тэргийг сонирхож байгаа гэж Сергей Лащенков ярьж байна. Үүнээс гадна Монголын армид зориулж хоёр, гурван дамжлагатай, хаа сайгүй явдаг ачааны “ЗиЛ” машин нийлүүлэх тухай ч ярьж байна. Тэгэхлээр бид хамтран ажиллахад бэлэн Монголоос захиалга хүлээж байна.

<сонсох>