Владимир Путины сайшаасан ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Дмитрий Медведевийн талаар Оросын улс төрийн тэргүүлэх намынхан хэлэлцэж байна. Түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд даваа гаригт нэр дэвшүүлсэн дөрвөн нам хэлэлцүүлэгт оролцжээ. Дмитрий Медведев улс төрийн дээдсүүдийг төдийгүй бүгдийг сайн мэддэг учраас энэ бол албан бус харилцаа юм гэж улс төр судлаач Сергей Марков үзэж байна:
Дмитрий Медведев ажлын асар их туршлагатай хүн. Тэрээр бизнес эрхэлж, багшилж ч байсан. Тэрээр бүс нутгийн гүйцэтгэх засаглалд, ерөнхийлөгчийн тамыг газар ажиллаж байв. Мөн үндэсний төслийг хариуцсан Засгийн газрын нэгдүгээр орлогчоор ажиллаж байна. Тэр олон ажлыг өндөр бүтээмжтэй нугалж чадах хүн. Өөрөөр хэлбэл улс төрч Владимир Путин Орос улсын ерөнхийлэгч гэсэн шилдэг ажилд гарамгай менежрийг урьж байгаа гэсэн үг юм гэж Сергей Марков үзэж байна.
Дмитрий Медведийг нэр дэвшүүлсэн дөрвөн нам Владимир Путины өнөөгийн бодлогыг үргэлжлүүлэх чадвартай юм. Тэрээр хоёр жилийн турш боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, орон сууцны барилга зэргийг хөгжүүлэх нийгмийн томоохон асуудлыг хариуцаж байна. Энэ салбарт хийсэн бүхэн нь сэтгэлд хүрчээ. Бага орлоготой энгийн иргэдэд энэ нь чухал учир нь 3-р сарын 2-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд энэ нэр дэвшигчийн нийгмийн бодлогыг хүн ам дэмжиж байна.
Дмитрий Медведевийг нэр дэвшүүлсэнд бизнесийнхэн сэтгэл хангалуун байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч либераль байр суурийг дэмждэг, Орос улсын хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн салбартай нягт холбоотой төдийгүй шилдэг бизнес эрхлэгчтэй сайн харилцаатай. Оросын гадаадын түншүүдэд ч энэ сайн дохио боллоо. Эдийн засгийн нээлттэй байдлыг хангах бодлого үргэлжилж, улс төрийн тогтвортой байдал нь Орос улсад хөрөнгө оруулах болон урт хугацааны гэрээ байгуулах талбар болно. Дмитрий Медведев ерөнхийлөгчид нэр дэвшсэнд санхүүгийн зах зээлийнхэн мөн сэтгэл хангалуун байна. Орос улсын үнэт цаасны зах зээлд даваа гаригт түүхэн дээд амжилт тогтоов. “Газпром” концерний үнэт цаас эрс нэмэгдсэн байна. Дмитрий Медведев тус компанийн захирлуудын зөвлөлийг тэргүүлдэг ажээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>