Орос улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч Дмитрий Медведевийг ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн нь Орос улсын улс төрийн залгамж бодлогыг хангах баталгаа юм. Улс төрийн гол мэдээний талаарх үнэлгээний гол гогцоо энэ байв.
“Нэгдсэн Орос улс” намын тэргүүн Борис Грызлов Дмитрий Медведевийг ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлснийг тайлбарлахдаа,
Энэ хүн бол нийгмийн чиг баримжаатай нэр дэвшигч гэж бид үзэж байна. Энэ хүн үндэсний төсөл хэрэгжүүлэх /нийгмийн асуудлыг шийдэх/, мөн ардчилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэдлэг оюунаа зориулсан хүн. Энэ бол хамгийн чухал. Ирэх дөрвөн жилийн ажлыг ахуй амьдралыг сайжруулах уриан дор үргэлжлүүлэх боломжтой.
Оросын нэрд гарсан улс төр судлаач Виталий Третьяков Дмитрий Медведев сонгочдоос их дэмжлэг авч байгаад анхаарал хандуулжээ.
Сонгогч олон түүнийг сайн мэднэ. Түүнийг тодорхойлох шаардлагагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд маш чухал ач холбогдолтой дотоод асуудалд тэрээр анхаарал хандууллаа.
Оросын ажил хэргийн хүрээнд Дмитрий Медведев ардчилал, зах зээлийг дэмжигч гэдгээрээ танигдсан. Владимир Путиныг орлож болзошгүй хүн бол “эдийн засгийн бодлого нь тодорхой, энэ бодлого бизнест сайнаар тусч байгаа” гэж Оросын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Александр Шохин ярив. Бизнесийн салбарынханд энэ сонголт эдийн засгийн бодлогоыг тодорхой болгох хүчин зүйл болж байна гэж Александр Шохин тэмдэглэв.
Дмитрий Медведевийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь гэнэтийн бэлэг байсан бөгөөд энэ нь тун таатай бэлэг байсан гэж германы нэрд гарсан улс төр судлаач Александр Рара хэлэв. “Медведев өрнөдтэй сайн харилцаатай байдаг.”Дмитрий Медведевийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь бизнес хүрээнийхэн, мөн ардчилсан нийгэмд сайн дохио болсон. Медведев “хүчнийхний” тоонд ордоггүй бөгөөд зах зээлийн эдийн засгийг дэмжигчийн нэг билээ. Түүний энэ салбарт амжилттай хэрэгжүүлсэн ажлыг Владимир Путин төдийгүй сүүлийн үед түүнийг нилээд дэмжиж байгаа Оросын ард түмэн үнэлсэн гэж германы улс төр судлаач хэлэв.
“Дмитрий Медведевийг ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг сэтгэл хангалуун сонсож байлаа. Тэрээр өөрийгөө шижгэнэсэн залуу улс төрч, чадварлаг удирдагч болохоо харууллаа” гэж Италийн нэрд гарсан парламентын гишүүн, депутатуудын тэнхимийн гадаад хэргийн асуудал эрхэлсэн комиссийн гишүүн Дарио Риволта сэтгүүлчдэд мэдэгдэв.
Дмитрий Медведев ОХУ-ын ерөнхийлөгч болбол Владимир Путины залгамж бодлогыг үргэлжлүүлнэ гэж ажиглагчид тэмдэглэж байна. Владимир Путин улс төрийн тавцнаас буухгүй гэдэгт “Улс төр” сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов итгэлтэй байна.
В.Путин Орос улсын улс төрийн томоохон хүн хэвээр байна гэдэгт би бараг итгэлтэй байна. Тэр ямар ч албан тушаал хаших нь үнэндээ үүнд ямар ч хамаагүй гэж улс төр судлаач ярилаа.
Санал асуулгад оролцогчдын 80 орчим хувь нь Владимир Путиныг дэмжиж байгаа. Тэрээр ийм нөхцөлд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Владимир Путин төрийн ямар нэг алба хашсан, хашаагүй урьдын адил Орос улсын улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна гэж Вячеслав Никонов ярив.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>