Орос улс өрнөдтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч, тэдний үр нөлөөгүй шүүмжлэлийг эсэргүүцэж байна. ОУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Василий Лихачев манай радио станцын “Визави с миром” тогтмол нэвтрүүлэгт оролцохдоо ийнхүү мэдэгджээ. “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг 32 хэлээр дэлхийн 160 оронд хүлээж авдаг болохыг сануулъяа. Сонсогчид интернет, телефон утсаар Оросын нэрд гарсан парламентын гишүүнд асуулт тавьж болохоор байлаа. Орос улсад саяхан болсон парламентын сонгуультай холбоотойгоор өрнөдийн улс төрийн зарим хүрээнийхний дунд дэгдсэн шүүмжлэлийн давалгаатай холбоотой асуудлтууд их байлаа. Василий Лихачев ийнхүү ярьж байна: «ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мюнхенд үг хэлсэн тэр үеээс үзэл сутртлын ийм дайралт болохыг бид таамагласныг энд илэн далангүй хэлэх хэрэгтэй. Өрнөдөд биднийг олон улсын шинэ хүчин зүйлийн хувьд хүлээж авахад бэлэн биш байгаа нь тэгэхэд харагдсан. Өрнөдийн зарим олон нийт Орос улстай яриа хэлэлцээгээ хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Ялангуяа өрнөдийн бизнесийн хүрээнийхэн үүнд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Тухайн үед ЗХУ-ын эсрэг хүмүүсийг санхүүжүүлж байсан тэр хүч хадгалагджээ.“Эрх зүйт нийгэм, улсаа хөгжүүлэхэд анхны алхамаа хийж байгаа ” учраас Орос улс хараахан үнэлэгдэх болоогүй хэмээн хэлэхийн тулд тэд өнөөдөр улс төрийн дурын шалтгааныг ашиглаж байна. Орос улсыг бид урьд сургаж байсан цаашид ч сургах болно гэсэн байр суурьтай байгаа юм. Манай харилцааг гүнзгийрүүлэх, үр нөлөөтэй шүүмжлэлийг бид хүлээж авахад бэлэн байна. Гэхдээ бид галзуурсан гүжир гүтгэлгийн эсрэг шүүмжлэлтэй хандана гэж тэрээр тэмдэглэв гэлээ. Манай орны хувьд соёл, технологи, хөрөнгө оруулалтын хүчин чадлаар хамгийн ойрын түнш болох Европын Холбоонд харамсалтай нь оросын эсрэг үзэл байгааг урьд Орос улсыг тус байгууллагад төлөөлж байсан Василий Лихачев хэлэв. ОХУ-ын эдийн засгийн хүчин чадал улам нэмэгдэж, саяхан болсон сонгуульд оролцсон шиг оросын хүн ам улам хүчтэй болж байна гэсэн айдсаас үүдэн ийм сөрөг үзэгдэл ажиглагдаж байна. Улс төрийн болон эдийн засгийн шинжтэй аливаа асуудлаар хүн ам янз бүрийн байр суурьтай байна. Европын Холбооны хувьд болж байгаа бүхнийг өнгийн харж, холбогдох дүгнэлт хийхийн оронд инерцээрээ ажиллах нь хялбар байдаг бололтой гэсэн сэтгэгдэл төрж байна гэж Оросын нэрд гарсан парламентын гишүүн Василий Лихчев дүгнэлээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>