Foto http://www.vsesmi.ruОрос улс 12-р сарын 9-ид Эх орны баатруудын өдрийг анх удаа тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдлоор сонгоогүй юм. Орос улсын хатан хаан Екатеринад 2 1769 оны 12 дугаар сарын 9-нд Гэгээг Георгийн ялгуулсан одонг гардуулсан юм. Цэргийн энэ өндөр хүндтэй шагналыг эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуулсан шилдэг жанжин, жагсаалын цэрэг, тэнгисийн цэргүүдэд олгож байжээ. Хувьсгалын өмнөх Орос улсад энэ өдөр Гэгээн Георгийн ялгуулсан одонтой морьт цэргүүд ёслол хийдэг байсан байна. Түүхэн энэ баримтыг үндэслэн 12-р сарын 9-нд Эх орны баатруудын өдөр буюу цэргийн гавьяны дурсгалт өдрөөр сонгожээ. Эх орны баатруудын өдрийн өмнөхөн Москва хотод Орос болон ЗХУ-ын баатруудын музейг анх удаа нээжээ. Нийслэлийн баруун урд хэсэгт музейн тусгай барилгыг босгосон байна. Шинэ музейн захирал Игорь Можайцев ярьж байна: «Барилгын нийт талбай 1080 ам метр. Нэгдүгээр давхарт бага хурлын танхим, номын сан, фондын агуулах байрладаг. Орос улсын болон ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатрууд, гурван зэргийн гавьяны одонт морьт цэргүүдийн тухай өгүүлэх үзмэрийг барилгын хоердугаар давхарын 350 ам метр талбайд тавьжээ гэлээ. Игорь Можайцев цааш ярихдаа, музейн үзмэрт дурсамж, захидал, хувийн эд зүйл, бичиг баримт, гэрэл зураг зэргийг тавьсан байна. Музейд ирсэн хүмүүс домогт туршин нисгэгч Валерий Чкалов болон нэрт жанжин маршал Жуковын гэрэл зураг, хувийн эд зүйлийг сонирхож болно. ЗХУ-ын анхны баатар нисгэгч Анатолий Ляпидевскийд зориулсан материалыг музейн онцгой газар байрлуулжээ. Тэрээр 1934 онд Чукотын тэнгисийн мөсөнд сүйрсэн “Челюскин” хөлөг онгоцны багийн гишүүдийг аврахад оролцжээ. 1934 оноос өнөө хүртэл ЗХУ-ын баатар цол олгосон эх орны баатарлаг гавьяаны бүх үүх тийхийг энэ музейд дэлгэн харуулжээ. Музейд манай эх орны бүх баатруудын тухай материал, тухайлбал ЗХУ-ын 12772 баатар, Орос улсын 900 гаруй баатрын тухай материал байна. Музейд 200 гаруй хүний хувь заяаны талаар өгүүлсэн материалыг тавьсан бөгөөд бусад баатруудын тухай мэдээ, материалыг электрон хэлбэрээр хадгалдаг байна. Эх орныхоо төлөө гавья байгуулсан хэнийг ч мартаагүй нь чухал. Дэлхийн хоердугаар дайны үеэр ЗХУ-ын баатар цол хүртсэн 3 хүн тутмын нэгт энэ өндөр нэр хүндтэй цолыг нэхэн олгосон юм. Одоогийн болон ирээдүй үе эх орныхоо баатруудыг мэдэхгүй, үндэс угсаагаа санахгүй Иванууд бүү байгаасаа гэсэн сэтгэлээс энэ музейг байгуулсан гэж Игорь Можайцев ярьж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>