Орос улсын удирдагчдад “Дэлхийг хамарсан удирдлага” боловсролын шинэ хөтөлбөр санал болгож байна. Ажил хэргийн янз бүрийн соёлын төлөөлөл бүхий янз бүрийн оронд буюу гадаадын зах зээлд боловсон хүчнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна. Орос улсын олон улсын харилцаа сүүлийн жилүүдэд нилээд өргөжсөн, тус улсын гадаадын түншүүдтэй тогтоосон харилцааны хэлбэр өөрчлөгдсөн зэргээр ийм бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Дотоодын бизнесийн салбарынхан гадаадад Орос улсын нүүр царай болдог гэдэгт “Дэлхийг хамарсан удирдлага” хөтөлбөрийг боловсруулагчид итгэлтэй байна. Тэд хэрхэн яриа хэлэлцээ хийдэг, мэргэжилтнүүдтэй хэрхэн харилцдаг, амралтаа хэрхэн өнгөрөөдөг, өдөр тутмын асуудлыг хэрхэн шийддэг, дэлхийн хамтын нийгэмлэг тэднийг хүлээж авах эсэхээс улс орны дүр төрхийг бий болгодог. Олон улсын компанийн төлөөлөгчдөд ойлгомжтой байх үүднээс корпорацийн бизнесийг хэрхэн зохион байгуулах талаар оросын бизнес эрхлэгчдийг сургах өөр нэг шалтгаан нь Орос улс Дэлхийн Худалдааны Байгууллагад нэгдэх гэж байгаа явдал юм. Тэр ч бүү хэл төвийн болон алслагдсан нутгийн бизнес эрхлэгчдийн хооронд соёлын ялгаа гардаг. Тухайлбал тэдний сэтгэлгээ, бизнесээ хөтлөн явуулах дүрэм, корпорацийн ёс зүй зэрэг нь харилцан адилгүй юм. Олон улсын түвшинд ажиллаж байгаа хүмүүс асар их бэрхшээлтэй тулгардаг гэж практик сэтгэл зүйн хүрээлэнгийн мэргэжилтэн Елена Мурашова ярилаа: «Гадаадад ажил хэргээр зорчиход хэл нэг хэрэг харин соёлын харилцаа, ажил дээр биеэ авч явах зэрэг бол ялгаатай. Гадаадад ажиллахаар явж байгаа мэргэжилтнүүд тэнд биеэ хэрхэн авч явахаа мэддэггүй. Өрнөдөд 80-100 жилийн тэртээ бүрэлдэн бий болсон тэр туршлагыг Оросын компаниуд сүүлийн жилүүдэд нэвтрүүлэхийг оролдож байна гэлээ. Гадаадад боловсрол эзэмших нь гадаадын бизнесийн корпорацийн соёлыг ойлгох хамгийн хялбар арга юм. Хэдэн жилийн өмнө гадаадад боловсрол эзэмшихээр явсан оросын мэргэжилтнүүд гадаадын компанид ажиллахаар үлддэг байсан. Одоо байдал үндсээрээ өөрчлөгдсөн гэж Ломоносовын нэрэмжит Москва хотын улсын их сургуулийн багш Марина Крымчанинова тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Бид судалгаа явуулсан юм. 1990-ээд оныхоос асар их ялгаа байна. Тухайлбал одоо хүмүүс гадаадад боловсрол эзэмших хүсэлтэй ч, Оростоо ажиллах сонирхолтой байна. Тэгэхлээр бид дэлхийн бизнесийн орчинд бодитоор орж, ийм мэргэжилтнүүд дэлхийн бүх оронтой нэг хэлээр ярина» .Дэлхийн зах зээлд танигдсан оросын томоохон компаниуд хэдийн олон улсын стандартаар ажиллаж байна. Тэд корпорацийн соёлыг нэвтрүүлэхийн тулд “өөрчлөлт шинэчлэлт” хийж байсан л байгаа. Олон улсын бизнес маш хурдтай дэлхийг хамарсан шинжтэй болж байгаа ч, оросын бизнесийн орчны бүрэн бүтэн байдал хадгалагдсан гэж Марина Крымчанинова тэмдэглэв. Дотоодын бизнес гадаадын зах зээлд бэхжүүлэх хэрэгтэй.

Орчуулагч Г.Нарангарав

,<сонсох>