Foto http://www.mysteriousworld.ruСочи хотод болох өвлийн олимпийн наадмын сахиуст нэр дэвшээд байгаа далайн гахай дэлхий тойрон аялж байна. Хар далайн эргийн хүрлээр хийсэн далайн гахайг саяхан орос улсад ирсэн Олон улсын олимпийн хорооны комиссийн бүх төлөөлөгчдөд бэлэглэсэн юм. Сочи хотод 2014 онд болох өвлийн олимпийн наадмын сахиусын төлөөх өрсөлдөөн ид өрнөж байна. Санкт-Петербургчүүд арслан зааны тугал, Уралын Снежинск хотын оршин суугчид өөрсдийн бодож олсон Цасхан баатрыг санал болгосон бол, Сочи хотынхонд далайн гахай хамгийн ойр байгаа юм. Энэ амьтан өвлийн улиралтай огт хамаагүй ч, Хар далайн эргийн оршин суугчдын хамгийн хайртан амьтан ажээ. Ямар ч хүнд инээмсэглэл тодруулдаг энэ амьтанд өөрөөр ч яаж хандах билээ. Сочи хотынхны ярьдагчлан сэтгэл санаа өөдрөг байна гэдэг ертөнцийн хамгийн сайн сэргээш юм. Сочи хотод хэд алхаад л далайн гахайн гайхамшигтай инээсэглэлтэй тулгарна. Хар далайн эргийн далайн гахай өвлийн олимпийн сахиус болно гэдэгт Сочи хотынхон асар их итгэлтэй байгаа бөгөөд удхагүй тус хотын нэг гудамжинд цагираг жонглердож байгаа далайн гахайн хөшөөг хүртэл байрлуулах гэж байна. Далайн гахайд гар байхгүй учраас наадмын загвар зохион бүтээгчдэд төвөг учруулна гэх зураачдын хэлж байгаа нь шалтаг биш юм. Спортын өнгө аястай бэлэг дурсгалын далайн гахай дэлгүүрүүдийн лангуун дээр хэдийн харагдах болжээ. Орон нутгийн шилэн эдлэл үйлдвэрлэгчид далайн гахайн бэлэг дурсгалыг хэдийн хийх болж. Тэнгисийн хөхтөн амьтны дүрстэй бэлэг дурсгал халуун хуушуур шиг борлогдож байна гэж Константин Крейнедель ярьж байна: «Сноуборд дээр том далайн гахайг, жижиг далайн гахайг цанаар гулгаж байгаагаар хийсэн гэлээ. Тамирчид энэ сахиусанд дуртай байгаа. Москва хотын олимпийн наадмын үнэмлэхүй аварга Александр Дитятин сахиусын өөрийн хувилбарыг санал болгожээ. Тэр хлэхдээ: «Далайн гахайд оросын чихэвтэй малгай, бээлий, эсгий гутал өмсүүлэхэд Оросын өвлийн далайн гахай болно гэлээ. Сахиусыг тойрсон маргаан одоохондоо үргэлжилсээр. Сочи хотын далайн гахайн үржүүлгийн газрын амьтан сургагч сүүн тэжээлтэн амьтантай шинэ номер бэлдэж байна. Олимпийн наадмын таван цагирагаар таван далайн гахай нэгэн зэрэг үсэрнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>