Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бизнес эрхлэгчдийн уулзалт нь Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн ажил хэргийн харилцааг нилээд идэвхжүүлэх боломжтой юм. ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн сайд, Орос улсын ерөнхийлөгчийн худалдаа эдийн засаг болон Монгол Улстай хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Алексей Гордеев Улаанбаатарт болох бизнес форумд оролцох орос улсын төлөөлөгчдийг ахална. Манай тусгай сурвалжлагч Ольга Иванова саяхан Бурядад томилолтоор ажиллахдаа Улаан-Үдэд суугаа Монгол улсын ерөнхий консул Төртогтохтой уулзсан юм. Тэрээр удахгүй болох форумын талаар ийнхүү ярив.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>