Саяхан болж өнгөрсөн Төрийн Дум буюу Орос улсын парламентын доод танхимын сонгууль улс оронд улс төрийн идвэх өндөр байгаагааг харууллаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээс ийм дүгнэлт хийж болохоор байна.
Нэр дэвшигчдийн жагсаалтыг В.Путин тэргүүлж байгаа, “Нэгдсэн Орос улс” нам сонгуулийн өмнөх сурталчилгааны кампанит ажлын үеэр парламентад олонх болох нь тодорхой байсан ч, улс төрийн бусад нам идэвхтэй сурталчилгаа явуулсан байна. Орос улсад сонгууль анх удаа намын системээр явагдсан болохоор намууд сурталчилгааны ажилд идэвхтэй оролцжээ. Төрийн Думын 450 мандатын төлөө улс төрийн 11 нас өрсөлдсөн байна. Төрийн Думд улс төрийн ердөө 4 нам орсон.
Хоёрдугаарт оросын сонгогчид улс төрийн асар их идэвхтэй болохоо харуулсан. Орос улсын санал өгөх эрхтэй иргэдийн 60 гаруй хувь нь сонгуульд оролцжээ. Сонгогчдын ирц өмнөх сонгуулаас нилээд их байгаа юм. “Нэгдсэн Орос улс” нам улс төрийн тавцанд давамгайлж байгаа энэ тохиолдолд сонгогчдын олонх нь сонгуулий үр дүн хэдийн тодорхой гэж үзэж байгаа, мөн сонгууль хүчин төгөлдөр гэж үзэх сонгогчдын ирцийн хувь өөрчлөгдсөн зэргээс сонгогчид саналаа өгөхөөр сонгуулийн хэсэгт ирэхгүй хэмээн хэлж байсан хүмүүсийн таамаг зөв байсангүй. Сонгогчдын олонх нь сонгуулийн хэсэгт зүгээр л нэг ирэх бус сонголтоо баттай хийгээд ирж байсан гэж олонх ажиглагчид ярьж байна. Санкт-Петербург хотын дарга Валентина Матвиенко ярьж байна:
Бүх намууд сонгуулийн өмнөх хөтөлбөр, үзэл баримтлалаа сонгогчдод мэдээлэх ижил, тэгш эрхтэй байсан гэж би бодож байна. Өнөөгийн сонгогчид бол сурталчилгаанд хууртдаг хүмүүс биш болсон. Сонгогч бодож тунгаан, сэтгэлээсээ сонгууль ямар үнэ цэнэтэй болохыг ухаарч, ойлгон саналаа өгч байна. Улс орон хойш ухарч, эмх замбараагүй байдал үүсэхийг хэн ч хүсэхгүй байгаа учраас тэд Владимир Путины бодлогыг үргэлжлүүлж, улс оронд тогтвортой байдал тогтоохын тулд “Нэгдсэн Орос улс” намыг дэмжсэн.
Энэ удаагийн сонгуулийн өөр нэг онцлог бол “Нэгдсэн Орос улс” нам буюу нэг нам анх удаа үндсэн хуулиар парламентад олонх болж байна. Тус намын удирдлага ийм амжлтанд хүрснээ хэт үнэлэх бус оросын ард түмний итгэлийг хүлээсэн урьдчилсан нөхцөл гэж үзэж байна. Тэд ерөнхийлөгч Владимир Путины төлөө, түүний төлөвлөгөө, хөтөлбөрийг дэмжиж тус намын төлөө саналаа өгсөн. Тус намын удирдагчдын нэг Андрей Исаевын хэлснээр хэрэв бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал бид тогтож үлдэнэ хэрэв чадахгүй бол аливаа ардчилсан нийгмийн жам ёсоор няцаж ухарна.
Орос улсын парламентын сонгуулийн явцыг ажигласан олон улсын ажиглагчдын олонх нь сонгууль нээлттэй, ардчилсан хэм хэмжээнд нийцсэнийг тэмдэглээд, ажиллахад шаардлагатай бүхий л нөхцлийг хангасан сонгуулийн комиссийн ажилтнуудын мэргэжлийн өндөр чадварыг үнэлсэн байна. Парисын их сургуулийн профессор Францын ажиглгач Бруно Дрвески манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа оросын сонгууль ардчилсан хэм хэмжээнд үл нийцэж байгаа талаар өрнөдийн шүүмжлэлийг тайлбарлан хэлэхдээ:
Ардчилсан эсэх асултанд даруу хандах хэрэгтэй. Нэг орон нөгөөгөөсөө илүү ардчилсан гэж үзэж болохгүй. Миний бодлоор энэ асуудлар дэлхийд бүх орон адил бөгөөд халдашгүй юм. Энэ асуудлын тухайд Орос улс хамгийн муу сургач гэж хэлж болохгүй.
Олон улсын ажиглагчдын олонх нь Орос улсад болж байгаа сонгууль нийтээр хүлээн зөвшөөрсөн ардчилсан хэм хэмжээнд нийцсэн төдийгүй иргэншсэн бусад оронд болдог сонгуулиас ялагагдах зүйл огт байгаагүй гэж тэмдэглэсэн байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>