Оросын сонгогчид парламентын сонгуульд Владимир Путины бодлогыг дэмжлээ. Дөнгөж дуусаад байгаа Орос улсын Төрийн Думын сонгуулийн урьдчилсан дүн ийм байна.
Ерөнхийлөгчийг дэмждэг “Нэгдсэн Орос улс” нам албан ёсны бүрэн бус мэдээгээр сонгуульд итгэлтэй тэргүүлж байна. Тус нам 63 гаруй хувийн санал авсан болохоор парламентад үндсэн хуулийн олонх болох боломжтой юм. “Нэгдсэн Орос улс” намын нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлж буй Оросын ерөнхийлөгчийн улс оронд хэрэгжүүлж буй бодлогыг сонгогчид дэмжлээ. Улс оронд ардчиллыг хөгжүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах, идэвхтэй, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэх зэрэг нь Путины төлөвлөгөө юм. Улс төр судлаач Вячеслав Никонов хэлэхдээ:
Бараг итгэл хүлээлгэх санал хураалт боллоо гэж хэлэхээр байна. Хүмүүс энэ сонгуулийг бараг ерөнхийлөгчийн сонгууль мэт хүлээж авлаа. Владимир Путинд итгэл хүлээлгэх төдийгүй түүнийг улс төрийн тавцанд олон жил байлгах сонгууль болоо. 12 дугаар сарын парламентын сонгуульд хүмүүс хэрхэн санал өгөхөөс В.Путин Орос улсын улс төрийн системд ямар албан тушаалд очихоо шийднэ хэмээн ойлгуулсан. Хүмүүс үнэхээр энэ уриалгыг ойлгож, саналаа өгсөн. Путиныг улс төрд олон жил байлгахын тулд тэд саналаа өгсөн гшэж Вячеслав Никонов үзэж байна.
“Нэгдсэн Орос улс” нам гурван том өрсөлдөгч тухайлбал коммунист нам, либераль ардчилсан нам, “Шударга Орос улс” намыг бодвол сонгогчдоос 2,5 дахин их санал авчээ. “Нэгдсэн Орос улс” нам коммунист намын ихэнх саналыг авсан байна. Коммунист намын удирдагч Геннадий Зюганов үүнд тээнэглэзэж байгаа бөгөөд сонгуулийн дүнг маргаантай гэж үзэж шүүхэд хандах гэж байна. Парламентад суудалтай болох 7 хувийн санал авах босго давж чадаагүй “Баруунтны хүчний холбоо” либераль нам энэ асуудлаар шүүхэд хандахыг дэмжиж байна. Харин либералуудын удирдагч Анатолий Чубайс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гээд ардчилсан намууд нэгдэж чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлэв. “Нэгдсэн Орос улс” намын удирдагч Борис Грызлов сонгуулийн үеэр зарим нэг зөрчил гарсныг хүлээн зөвшөөрөөд, эдгээр нь сонгууль ардчилсан болсон эсэхэд эргэлзэх шалтгаан болохгүй гэж хэлэв.
Сонгуулийн үеэр зөрчил гарсан. Тухайн зөрчил сонгуулийн үр дүн, түүний эцсийн дүнд нөлөөлөх үү гэдэг нь хамгийн чухал. Мэдээж хэрэг сонгуульд нөлөөлөхгүй. Олон улсын ажиглагчид ч сонгуулийн явцад гарсан зөрчил эцсийн дүнд нөлөөлөхгүй болохыг хүлээн зөвшөөрч байна. Сонгуулийн үеэр 400 орчим зөрчил гарчээ. Ажиглагчид сонгуулийн ерөнхий дүн төдийгүй тодорхой сонгуулийн хэсгийн дүнг эргэлзээтэй гэж үзэхгүй байна. Энэ бол чухал. Сонгуулийн явцад гарсан зөрчлийг бүртгэж авсан. Энэ бол манайд нээлттэй, ардчилсан сонгууль болж байгаагийн бас нэг баталгаа юм. Манайх өөр дэглэмтэй байсан бол хэн ч, ямар ч зөрчил олж харахгүй байсан. Энэ бол баримт гэж Борис Грызлов хэлэв.
Олон улсын хараат бус ажиглагчид Орос улсад болсон парламентын сонгуулийн явцад бүхэлдээ сэтгэл хангалуун байна. Тэрээр энэ тухай манай сурвалжлагч Ладе Коротунд өгсөн ярилцлалгадаа дурдсан юм. Францын ажиглагч Бернанд Перего ярихдаа:
Би Москвагийн сонгуулийн хэд хэдэн хэсэгт очсон. Францад сонгууль хэрхэн явагддаг тэр л журмаар сонгууль болж байсан. Үүнд итгэлтэй байхын тулд би сөрөг хүчний тухайлбал коммунист намын төлөөлөгчидтэй ярилцсан. Тэд сонгуулийн хэсэгт өглөөнөөс ажиллаж байгаа бөгөөд санал өгөх явц хэвийн, журмын дагуу болж байгааг хэлсэн. Сонгуулийн явцад зөрчил гарах нь гарцаагүй гэж хэлж байсан хүүмүүс сонгогчдыг үүнд турхираагүйн зэрэгцээ улс төрийн захиалгаа биелүүлсэн хэрэг. Орос улс хүчирхэг гүрэн болж, өрнөдөд бэрхшээлтэй асуудал үүсгээд байна хэмээн хэлж байсан америкийн сэтгүүлчийн Москвагаас бэлтгэсэн сурвалжлагыг би сонссон.
Урьдчилсан дүнгээр Төрийн Думд суудалтай болж байгаа бүх дөрвөн нам өмнөх парламентын бүрэлдэхүүнд төлөөлөлтэй байсан. Тэгэхлээр парламентад Коммунист нам буюу ганцхан сөрөг хүчний нам байна. “Шударга Орос улс” болон либераль ардчилсан нам “Нэгдсэн Орос улс” намтай тохиролцоонд хүрч чаддаг итгэлтэй, прагматик сөрөг хүчнүүд юм. Тэгэхлээр парламентад тогтвортой байдал хадгалагдана. Улс төр судлаачдын үзэж байгаагаар Владимир Путин сүүлийн 8 жил хэрэгжүүлсэн тэр бодлогоо үргэлжлүүлэх парламентын механизмтай болж байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>