Тэрээр Москвад ажиллаж байгаа 163 дипломат төлөөлөгчийн газар, мөн олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчийн газрын удирдлагуудад хандан ийнхүү хэлжээ. Ийм уулзалтыг анх удаа зохион байгуулсан бөгөөд үүнийг цаашид уламжлал болгон зохион байгуулж магадгүй байна. Владимир Путин хэлэхдээ:
Орос улсын улс төрийн бодлогыг аль эрт сайн тодорхойлсон, энэ ч өөрчлөгдөхгүй. Бид ардчиллын хөгжил, тэргүүн зэргийн зорилтот хүрэх замаар явж байна. Үүнд хүний эрх, эрх чөлөөг хангаж, хэрэгжүүлэх, иргэн бүрийн боломжийг нээх нөхцлийг бүрдүүлнэ.
Ирэх ням гаригт болох Оросын парламентын доод танхим буюу Төрийн Думын сонгуультай холбоотойгоор Владимир Путин сонгууль шударга, дээд зэргийн ил тод, нээлттэй, зохион байгуулалттайгаар дутуу тоолох, зөрчил маргаангүй явуулна хэмээн баталлаа.
Орос улс ТУХН-ийн улсуудын орон зайд энх тайван тогтоож, тогтвортой байдлыг хангах сонирхолтой байгааг ерөнхийлөгч тэмдэглэв. Энэ орон зай бидний хувьд геополитикийн тоглоомоор нааддаг шатрын самбар биш юм. Энэ бүс нутаг тайван, бас цэцэглэн хөгжвөл Хамтын нөхөрлөлийн бүх орны хэвийн ардчилсан хөгжилд амин чухал билээ.
Ерөнхийлөгч дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт хандан хэлэхдээ дэлхийг хамарсан улс төрд жинхэнэ мөч ирж байгааг тэмдэглэв.
Урьдын дэлхийн улс орнууд үзэл сурталаар хувааж, дарангуйлалын бодлого, “тогтоон барих” үзэл баримтлалаас бид ангижирах хэрэгтэй байна. Олон улсын харилцаанд хамтран ажиллах бүгд хүлээн зөвшөөрч, хүлээн авах шинэ, тодорхой дүрэм журмыг нийцүүлэхээс нааш бид урагш ахихгүй. Үүний тулд нээлттэй, шударга хэлэлцүүлэг зохион байгуулж, шууд яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй тулгамдсан асуудлыг шийдэх үндэслэлтэй, бодит алхамыг хэрэгжүүлэх аргагүй. Бид зөвхөн хамтдаа орчин үеийн аюул тухайлбал олон улсын терроризмд зохих хариулт өгч чадна.
Иран, Косово, Судан ч бай нэг бүс нутгийн асуудлыг өнөө үед хүчээр шийдэх ёсгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгч батлав.
Стратегийн тогтвортой байдал онцгой салбар байх ёсгүй гэж Владимир Путин тэмдэглэлээ. Бүх нийтийн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах сонирхолтой бүх улсад энэ салбар нээллтэй байх ёстой. Пуужингийн довтолгооноос хамгаалах систем, Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээ, дунд болон ойрын тусгалтай пуужингийн тухай гэрээний талаар Орос улсын тавьсан саналын гол санаа энэ юм гэж Владимир Путин тэмдэглэв.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>