Гадаадад оршин суугаа орос хэлтнүүдийг нэгтгэх хамгийн оновчтой орчин бол интернет юм. “Интернет орос хэлний орон зай” гадаадын орос хэл дээрх вэб хуудсын Москвад болж байгаа олон улсын тав дахь бага хуралд оролцогчид ийн байр сууриа мэдэгдлээ. Орос улсын олон нийтийн харилцаа холбоо болон хэвлэн нийтлэлийн асуудал эрхэлсэн Улсын агентлагийн дэмжлэгээр “Оросын дуу хоолой” радио энэ форумыг зохион байгууллаа. Испани, Австри, Герман, Казахстан, Армени, Белорус, Орос улсын орос хэл дээрх интернэт хэрэгслийг хөгжүүлэх салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд Москва хотод цуглалаа. Гадаадын орос хэл дээрх интернетийн хөгжилд нөлөөлөх эх орны болон гадаадын вэб хуудсын хамтын ажиллагааны талбар бий болгоход бага хурлын зорилго оршиж байна. Интернет технологийг нэвтрүүлснээр орос хэлтнүүдийг нэгтгэх асар өргөн боломж нээж байна гэж “Оросын дуу хоолой радио” компанийн нэгдүгээр орлогч дарга Андрей Давыденко мэдэгдэв. “Оросын дуу хоолой” радиогийн ажлын талаар тэрээр гадаадад оршин суугаа нутаг нэгтнүүддээ хандан хэлэхдээ: “Оросын дуу хоолой” радио олон улсын мэдээлэл солилцооны үүрэг гүйцэтгэж, ойрын болон гадаад оронд оршин суугаа нутаг нэгтнүүдтэй байнга хамтран ажиллаж байна. Бидний бодож байгаагаар харилцаагаа бэхжүүлэх үйл явц нь орос хэлний мэдээллийн ерөнхий талбар байгуулахтай шууд холбоотой бөгөөд энэ үйл явц сүлжээний зарчмаар явагдах ёстой. Орос хэл дээрх интернет эх сурвалжийн уламжлалт бага хурал хүчтэй, үр бүтээлтэй хувь нэмэр оруулж байна. Дэлхийн мэдээллийн зах зээлд гарцтай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гадаадад суугаа орос хэлтнүүдийг нэгтгэхэд “Оросын дуу хоолой” радио зохицуулах үүрэг гүйцэтгэнэ. Манай радио нэвтрүүлгээ 33 хэлээр мультимедиа хэлбэрээр цацдаг. Үүнд орос хэл онцгой байр суурь эзэлдэг. Интернет хөгжихийн зэрэгцээ орчин үеийн хэвлэл мэдээллийн технологин нэвтэрсний дүнд харилцан ярилцах боломж эрс нэмэгдсэн. Сүүлийн үед сонсогчдын олонх нь манай радиод электрон хэлбэрээр шуудан илгээж байна. Тэд “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг интернет сүлжээгээр сонсож, мультимедиа төсөлд идвэхтэй оролцож байна гэлээ. Сүүлийн үед гадаадад орос хэл дээрх интернет эх сурвалж нэмэгдэж байгаа тухай бага хуралд оролцогчид тэмдэглэжээ. Энэ эх сурвалж нэмэгдэхэд зөвхөн орчин үеийн технологийн хөгжил нөлөөлөөгүй гэж “Russkie.org” төслийн удирдагч, Оросын хилийн чанад хүрээлэнгийн захирал Сергей Пантелеев үзэж байна.Тэр хэлэхдээ: «Орос улсын төр засаг сүүлийн жилүүдэд гадаадад оршин суугаа нутаг нэгтнүүдтэйгээ хамтран ажиллахад хангалттай их анхаарал тавьсны ачаар гадаадад оршин суугаа орос хэлтнүүд олон талаар нэгдэн нягтарч байна. Гадаадад оршин суугаа орос иргэдийн хувьд интернет нь хамгийн дөхөмтэй мэдээллийн хэрэгсэл төдийгүй харилцааны хэрэгсэл болж байгаа учраас тэднийг нэгдэн, нягтрахад бас нөлөөлж байгаа юм гэлээ».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>