Улсын энэ томоохон байгууллагын суурин дээр ойрын 2-3 жилд хүн амд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Шуудан банк” шинэ сүлжээ байгуулж магадгүй юм.
2006 оны байдлаар “Оросын шуудан” байгууллагын орлогын гол хэсэг буюу 40 хувь нь хүн амд үзүүлсэн санхүүгийн үйлчилгээ байна. “Оросын шуудан” байр, зурагт, интернет, телефон утас зэргийн төлбөр, цалин, тэтгэвэр тэтгэмж хүргэх үйлчилгээ үзүүлдэг байна. Тус байгууллага Оросын 23 сая хүн ашигладаг “Кибрденьги” системээрээ мөнгөн гуйвуулга хийдэг ажээ. Оросын олон сая иргэн шуудангийн салбараар банкны өрөө барагдуулдаг байна.
Оросын банкны системийн тэргүүлэх мэргэжилтэн Андрей Казьмин “Оросын шуудан” байгууллагын тэргүүн болсны дараа санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх тухай ярих болсон юм. Үүнээс өмнө тэрээр 11 жил Оросын “Сбербанк”-ны даргаар ажиллажээ. “Шуудан банк” байгуулах санаа үнэхээр үр ашигтай гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Алексей Красавин ярьж байна.
Шуудангийн үйл ажиллагааг өргөжүүлж, тус байгууллагад мөнгө олох боломж олгох хэрэгтэй. Баруун европын орнуудад шуудангийн байгууллага банкны үйлчилгээг давхар явуулдаг тэр туршлагаас энэ санааг хуулбарласан. Миний санаж байгаагаар баруун Европт шуудангийн байгууллагын үйл ажиллагааны 15-20 хувь нь банкаар дамжуулан хийдэг үйлчилгээ байдаг.
“Шуудан банкаар” ихээхэн хэмжээний мөнгө гуйвуулахад хариуцлагыг дээшлүүлэх, тэтгэврийг банкны картад шилжүүлэх гэсэн техникийн хоёр чухал асуудлыг шийдсэний үндсэн дээр Орос улсад энэ санаа амжилттай хэрэгжинэ гэж Красавин ярьж байна. “Шуудан банкийг” байгуулчихвал түүгээр энгийн иргэд төдийгүй бизнесийн төлөөлөгчид үйлчлүүлэх боломжтой. Хүн амын хөрөнгийг хуримтлуулж буй Оросын томоохон банк “Сбербанкийн” банкийн сүлжээтэй өнөө үед шуудангийн сүлжээ салбар өрсөлдөнө.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>